Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газартай хамтран “Би сэлж сурлаа” хөтөлбөрийг гурав дахь дахь жилдээ хэрэгжүүлэхээр болж, өчигдөр нээлтээ хийв. Тус хөтөлбөр нь өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгч, усан спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэн, улмаар улсын хэмжээнд сайн туршлагаар шалгарч, усан бассейнтэй бусад аймагт хэрэгжүүлэхээр болсныг Баруун-Урт сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар хөтөлбөрт 180 хүүхэд хамрагдаж, аймаг, нийслэлийн ахисан түвшний усан спортын тамирчдын мэргэжлийн уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцож, амжилт гаргах болсон байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийт 800 орчим хүүхэд усан спортын “Би сэлж сурлаа” сургалтад хамрагджээ. Хөтөлбөрийг сумын ИТХ, ЗДТГ-аас санхүүжүүлж, хүүхдүүдийн эхний сарын сургалтын төлбөрийг бүтэн, дараагийн сарынхыг 50 хувиар хөнгөлөх гэх мэт шат дараатай урамшуулалд хамруулж байгаа аж.
М.ГЭГЭЭ