“Милано-Кортина 2026” өвлийн олимпын наадмын галт бамбарыг олимпын наадмын өлгий нутаг болох Грекийн Олимпиа хотод өнгөрсөн долоо хоногт асаасан. Бамбарын буухиаг “Парис-2024” олимпын хүрэл медальт, Грекийн тамирчин Петрос Гкайдацис эхлүүлэн Италийн тамирчин, олимпын хошой аварга Стефания Белмондо хамтдаа гүйж, улмаар олимпын аварга, Армин Цөггелерт дамжуулжээ. Энэхүү бамбарыг тус олимпыг Зохион байгуулагчдад өнөөдөр гардуулна. Маргааш Итали улсын Ром хотоос эхлэн улс орон даяар аялуулж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд нээлтийн ёслолын ажиллагаанд буухиалан хүргэх юм.