Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номинд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Түү ний талаарх гомдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард newsroom.mn сайтын сэтгүүлч Б.Батцэцэг АТГ-т гаргасан бөгөөд тус газрын мөрдөг чийн саналыг Нийслэлийн прокурорын газраас хянаад, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулсан байж болзошгүй гэж үзэн хэрэг нээн шалгах тогтоол баталсан аж. Ч.Номин дээрх албан тушаалыг хашиж байхдаа Монгол Улсыг гадаадад сурталчлах нэрээр нэлээд их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй гэж сэтгүүлч Б.Батцэцэг үзсэн юм. Тухайлбал, “Бостон консалтинг”, CNN гэх мэт байгууллагаар Монгол Улсыг сурталчлахаар хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар үр дүнд хүрсэн тухай мэдээлэл тодорхойгүй байна. Иймд татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулсан, эсэхийг шалгаж өгнө үү” хэмээн гомдолдоо дурдсан билээ. Манай сонин ч бас Ч.Номин сайдаар ажиллаж байхдаа татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан талаар нийтлэл бичиж, Английн “Фулхэм” багт их хэмжээний мөнгө төлөх болсныг уншигчдадаа хүргэж байв. Тус баг үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж манай Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл ч цацагдаад буй юм.