Японы манга артист Томато Сүпийн “A Witch’s Life in Mongol” манга цувралыг дэлгэцийн бүтээл болгосон “Jaadugar: A Witch in Mongolia” анимэгийн трэйлер цацагдаж, нээлтээ хийх өдөр нь товлогджээ. “CyberAgent” компани, “Science SARU” анимэйшн студийн бүтээл тус цувралынэхний хоёр ангийг долоодугаар сарын 4-нд Японд гаргахаар товлосон байна. Мөн ирэх сард Францын “Annecy” олон улсын анимэйшн уран бүтээлийн фестивальд өрсөлдөж, тусгай үзвэрээр толилуулах аж.
13 дугаар зууны үеийн Перс болон Монголын эзэнт гүрэнд “Jaadugar: A Witch in Mongolia”-ийн гол үйл явдлууд өрнөх юм. Тэр дундаа Өгэдэй хааны хатан Дөргөнэг төр барих хугацаанд ихээхэн нөлөөтэй байсан Фатимагийн тухай түүхэн эх сурвалжид үлдсэн баримтуудаас санаа авч тус анимэгийн гол дүрийг зохиомжилжээ. Ираны эртний Тус хотод амьдардаг Шитара хэмээх охин Монголын байлдан дагуулалтын үеэр Тулуй хааны цэрэгт олзлогдон Хархорумхотод ирж байгаагаар цувралын үндсэн үйл явдал эхэлдэг байна.
“A Silent Voice”, “K-On!” зэрэг бүтээлээрээ алдаршсан Наоко Ямада, “Dan Da Dan” цувралыг найруулсан Абель Гонгора нар “Jaadugar: A Witch in Mongolia”-ийн найруулагчаар ажиллажээ. ТүүнчлэнШитарагийн дүрд Акира Сэкинэ, Фатимад Хоуко Кувашима, Өгэдэй хааны дүрд Хиро Шимоно, Тулуй хаанд Рёота Сүзүки, Дөргөнэ хатанд Ами Кошимизү нарын жүжигчид дуу оруулсан байна.
Л.Ням