Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэлттэй мэдээ

ТОП-20 индекс сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ

Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс сүүлийн гурван сар гаруйн хугацааны доод түвшиндээ хүрч буурлаа. Энэ оны эхээр жишиг индекс дээд түвшинд хүрч өсөөд байсан ч сүүлийн хоёр сарын хугацаанд унасаар өдгөө оргил цэгээсээ зургаан хувиар буураад буй юм. ТОП-20 индексэд багтдаг компаниудын тавынх нь хувьцааны ханш өсөлттэй байгаа бол бусад нь бүгд “Улаан бүс”-д арилжаалагдаж байна.
2026-03-25

Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Уг хурлаар дотоодын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвт эерэг өөрчлөлт гарсан хэдий ч геополитик, гадаад орчны тодорхой бус байдлаас үүдэн бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, энэ оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувь буюу зорилтот голч руу дөхсөн байна.
2026-03-23

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг цөөрүүлжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1172 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай тушаалыг хүчингүй болгосноор хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлага цөөрчээ. Өмнө нь энэ тохиолдолд тухай бүрд нь хяналтын улсын байцаагч нарын дүгнэлт гаргуулан, бүртгэл хөтлөх процесс зэрэгт хугацаа маш их алддаг бай­сан юм.
2026-03-20

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулахаар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна

Нийслэлийн зүгээс Дэлхийн банктай хамтран иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таэхюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
2026-03-20

Хамтдаа өссөн 35 жил: “Women in Business” арга хэмжээг Орхон аймагт зохион байгууллаа

ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхыг сайжруулах, бизнест нь хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөх, санхүүжилтийн боломжуудыг санал болгох, туршлага хуваалцах боломж олгох зорилгоор “Women in business” арга хэмжээг 2021 оноос зохион байгуулж, нийслэл болон орон нутагт нийт 700 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад байна.
2026-03-16

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банкны нэрийг барьсан илт хуурамч залилангийн постоос болгоомжилно уу

Сэрэмжлүүлэг: Банкны нэрийг барьсан илт хуурамч залилангийн пост сошиал орчинд гарсан тул уг линк дээр дарж, Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, ямарваа нэг удаагийн нууц кодоо өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
2026-03-16

ХААН Банкны санхүүжилтээр орон нутагт 4 бага сургууль барилаа 

Монголын алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготой “Багийн бага сургууль” төслийн хүрээнд ХААН Банкны санхүүжилтээр баригдсан дөрөв дэх сургууль Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.
2026-03-11

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсжээ

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийнхээсээ 11.5 хувиар өсжээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 36.7, үйчилгээний салбарынх 11.5, үйлдвэрлэл болон барилгын салбарын нэмэгдэл өртөг 22.4 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-02-23

Монголын хөрөнгийн зах зээлд 2025 оны турш IPO хийгдсэнгүй

Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүрт­гэл­т­эй 52 үнэт цаасны компа­нийн 2025 оны нийт арил­жааг өмнөх жил­тэй нь харь­цуу­ла­хад даруй 1.7 дахин буурсан бөгөөд дээрх ху­гацаанд энэ зах зээлд шинэ IPO огт хийгдээ­гүй нь анхаарал татаж байна. Өнгөрсөн онд манай хөрөнгийн зах зээлд нийт­дээ 1.7 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэний ердөө 35 хувь нь хувьцааных байсан бол 32.2 ху­вийг ком­панийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анх­дагч зах зээлийн арил­жаа, үлдсэн хэсгийг хоёр­догч зах зээл бүрдүүлжээ.
2026-01-30

Гадаад өр 13, дотоодын зээлийн хэмжээ 21 хувиар өсжээ

Өнгөрсөн оны 1-11 дүгээр сар болон бүтэн жилийнх нь нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танил­цууллаа. Өнгөрсөн 11 дүгээр сарын эц­­сийн урьд­ чилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүү­ лэлт 45.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өсжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, жилийн хуга­цаанд 61.5 тэрбумаар нэмэгдсэн байна.
2026-01-20

Илүү их мөнгө хэвлээд байж болдоггүй юм уу

Энэхүү нийтлэлд “Бид зүгээр л илүү их мөнгө хэвлэж болдоггүй юм уу” (Can’t we just print more money?) ном дээрх асуултад хэрхэн хариулсныг авч үзэж, Монгол Улсын жишээн дээр эл чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг хуваалцаж байна.
2026-01-19

“Google” зах зээлийн үнэлгээгээр “Apple”-ыг ардаа орхижээ

“Google”-ийн толгой компани болох “Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрснээр сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа “Apple”-ээс давлаа. Ийнхүү үнэлгээ өсөхөд тус корпорац хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулсан нь голлон нөлөөлсөн бол “Apple”-ийн хувьцааны ханш эсрэгээрээ буурсан үзүүлэлттэй байна.
2026-01-12

Бүтээгдэхүүний цэвэр татвар 0.9 хувиар буурчээ

Манай улсын эдийг засаг өнгөрсөн 1-11 дүгээр сард 6.4 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 34.6, барилга, үйлдвэрлэлийнх 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-01-09

Энэ улиралд 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй арилжина

Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газрын дотоод үнэт цаасны (ЗГДҮЦ) зах зээлийн хөгжлийг дэмжих, арилжааг тогтмолжуулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас арилжааг эхлүүлсэн. Ингэснээр ийм үнэт цаасны худалдааг Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны системээр (www.bond.mse.mn) дамжуулан хагас сар тутамд олон нийтэд нээлттэй хэл­бэрээр явуулж буй. Үүний хүрээнд 2025 онд нийт 32 удаагийн арилжаагаар 150 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг нээлттэй худалджээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд нийт 60 тэрбум төгрөгийн ЗГДҮЦ-ыг арилжаалахаар төлөвлөснийг Сангийн яамнаас мэдээллээ.
2026-01-08

Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа гэв

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд Асуулгын цагийг зохион байгуулав. Дөрөв дэх удаагийн эл цагаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Дав.Цогтбаатар, Ж.Баясгалан, Д.Ганмаа нар Ерөнхий сайдаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийн үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, татварын шинэчлэл зэрэг сэдэв, агуулгын хүрээнд асуулт асууж, хариулт авсан юм.
2025-12-29

Улсын эрдэнэсийн санг өсгөхөд хоёр жилд дөрвөн тэрбумыг зарцуулна гэв

Монгол Улсын эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд энэ онд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажил­лах зэргээр дээрх хөрөнгийг зарцуулжээ. Мөн тус санд 2025 онд иргэдээс эд зүйлээ борлуулах хүсэлт ирүүлж, гэрээ байгуулан, эд зүйлсийг нь орлогоор бүртгэсэн байна.
2025-12-25

ХААН Банк “Оны онцлох аж ахуйн нэгж”, “Банкны салбарын онцлох энтрепренер”-ээр тодорлоо

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжийг тодруулдаг “Энтрепренер-2025” шагнал гардуулах ёслолын үеэр ХААН Банкийг “Оны онцлох аж ахуйн нэгж”, мөн “Банкны салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгаруулж, мөнгө, хүрэл Меркури цом гардууллаа.
2025-12-24

С.Наранцогт: Бодлогын алдаанаас үүдсэн чөтгөрийн тойрогт орчхоод байна

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийв. МАН-ын зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг уг албан тушаалд нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр МУИС-ийг физикч-математикч мэргэжлээр дүүргэсэн, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд инженер-эдийн засагч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан аж. Мөн Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Тиймээс нэр дэвшигчийг оролцогчид дэмжиж байв.
2025-12-17