Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна.
2026-05-20

Эдийн засаг 7.9 хувиар өсжээ

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний улиралд 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэ­дээл­лээ. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын нэмэг­дэл өртөг 33.6, үйлчилгээний салбарынх 4.1 хувиар өс­сөн нь голлон нөлөөлсөн байна.
2026-05-20

ХААН Банк хүний нөөцийн туршлага Зүүн өмнөд Азид шилдгээр үнэлэгдэв

Сингапур улсад зохиогдсон “People Matters TechHR Singapore 2026” олон улсын хурал болон “Infini-T Awards SEA 2026” арга хэмжээнд ХААН Банкны төлөөлөл оролцож, энэ үеэр банкийг Зүүн өмнөд Азийн хүний нөөцийн салбарын шилдэг байгууллагаар шалгарууллаа.
2026-05-19

Нөөцийн махыг долоодугаар сарын 1 хүртэл борлуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ.
2026-05-19

Ц.Түмэнбаяр паралимпийн шатрын анхдугаар тэмцээнд улсын аварга боллоо 

Монголын шатрын паралимпийн холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд хот, орон нутгийн нийт 78 тамирчин оюунаа сорив. Эрэгтэй, эмэгтэй тоглогчид харааны бэрхшээлтэй B1, B2-B3, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ өнөөдөр тодрууллаа.
2026-05-19

Монголын анхны ногоон хөгжмийн наадам “Green Stage Music Festival” тун удахгүй

ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд харилцагч, хамтрагч түншүүддээ хамтдаа өссөн он жилүүдийн талархал болгон барьж буй онцгой бэлэг болох, энэ зуны хамгийн том шоу тоглолт “Green stage music festival”-ийг 6-р сарын 13-нд Улаанбаатар хотод, Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
2026-05-18

Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний дөрвөн сард 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наядаар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.9 их наяд болж, өнгөрсөн жилийнхээс 459.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026-05-18

Алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF)-ийг биржээр арилжаалж эхэллээ

Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх (ETF)-ийг биржээр дамжуулан арилжаалах анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохих ёслол өчигдөр Монголын хөрөнгийн биржид боллоо. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг төрөлжүүлэх, олон улсын зах зээлийн чиг ханд­лагыг дотоодынхтой уялдуулах чухал алх­мын нэг болж буйг зохион байгуулагчид онцолсон. 
2026-05-15

Цахим залиланд өртөхгүйн тулд таны ЗААВАЛ мэдэх ёстой зүйлс

Цахим шилжилт хурдасч, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар болохын хэрээр иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашигласан цахим залилангийн тоо огцом өсөж байна. Сүүлийн үед залилагчид "хүний сэтгэл зүй" дээр тоглолт хийх буюу сошиал инженерчлэлийн аргуудыг түлхүү ашиглах боллоо.
2026-05-14

“Шинэ Монгол-3” бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ

“Шинэ Монгол-3” сургууль “Тэнгэр капитал ҮЦК” болон “Ишизүэ” компанитай хамтран 13 тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлэх бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн биржид цан цохих ёслол зохион байгууллаа.
2026-05-14

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” бие даасан үзэсгэлэн гарч байна

Уран барималч, зураач Өлзийбаярын Бүрэнжаргалын “Халдвар” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ. Урлаг хэмээх зүйл хүний сэтгэл, ухамсарт хэрхэн “халдварлаж”, дотоод ертөнцийг өөрчлөх хүчтэйг уран сайхны хэлээр илэрхийлэхийг тэрээр зорьсон бөгөөд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байна.
2026-05-13

ХААН Банкны хамт олон “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монголбанк болон арилжааны банкууд дэмжин ажиллаж буй билээ. “Тэрбум мод сан”-гаас зохион байгуулдаг “Тэрбум мод тарих үндэсний өдөр”-өөр Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 400 орчим хүн 1,000 гаруй мод тарилаа.
2026-05-12

Дэлхийн зах зээлд нэг тэрбум баррель газрын тосны хомсдол үүсээд байна 

АНУ, Израил болон Ираны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд нэг тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэнийг Саудын Арабын “Saudi aramco” компаниас мэдээллээ.
2026-05-12

“Инвескор” компани хувьцаагаа 1:10 харьцаагаар хуваах нь 

Инвескор” хувьцаат компанийн хувьцааг 1:10 харьцаагаар хуваах стратегийн шийдвэрийг ТУЗөөс нь гаргаж, хувьцаа эзэмшигчдээрээ дэмжүүлжээ. Ингэснээр өдгөө зах зээлд байгаа 75.74 сая ширхэг үнэт цаас нь 757.4 сая болж нэмэгдэх аж.
2026-05-04

Валютын бонд, гадаад зээлийн 25 хувийг заавал байлгах эх үүсвэрт тооцно 

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс банк­нуудын заавал байлгах нөөцийн хэмжээнд өөрчлөлт оруулснаа өчигдөр мэдээллээ. Тодруулбал, банкнуудын гадаад зах зээлээс 2026 оны аравдугаар сарын 1-нээс хойш татсан 1-3 жилийн хугацаатай валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүнг заавал байлгах нөөцөд хамруулахаар болжээ.
2026-04-29

Махны экспорт өсөж, өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 345.3 сая ам.доллар болсон байна 

Монгол Улсын махны экспорт 2025 оны эцсийн байдлаар 85 624 тоннд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
2026-04-24

Дундаж цалин баруун бүсэд хамгийн бага буюу 1.8 сая төгрөг байна

Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс цалин хөлсний бүтцийн 2025 оны судалгааны тайланг мэдээлэв. Судалгаанд нийт 2409 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд үүний 930 нь орон нутгийнх аж. Судалгааны түүвэрт дээрх байгууллагын 28 141 ажилчин хамрагдсаны 51.3 хувь эрэгтэй, 99.5 хувь нь байнгын хөдөлмөр эрхлэгч гэнэ.
2026-04-23

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 300 тэрбум төгрөгийн бондыг арилжив 

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гаргасан 300 тэрбум төгрөгийн МТZ бондыг арилжиж дууссаныг Зам, тээврийн яам (ЗТЯ)-наас мэдээллээ. Энэ нь Монголд анх удаа төрийн өмчит компани өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан, жилийн 17 хувийн хүүтэй өрийн хэрэгсэл аж.
2026-04-21