Ниншя Хуй өөртөө засах орны Линву хотын Мажиатанд эрдэсжилт ихтэй уурхайн усан бүсэд хөвдөг нарны цахилгаан станц ашиглалтад орууллаа. Нийт 23 мегаватт суурилагдсан хүчин чадалтай уг станц жилд 32 сая кВт.цаг ногоон эрчим хүч үйлдвэрлэж, CO2-ын ялгаруулалтыг 27 000 орчим тонноор бууруулах боломжтой. 2022 оны байдлаар дэлхийн хамгийн том 5 хөвөгч нарны цахилгаан станцын том нь 320МВт-БНХАУ, 60МВт-Сингапур, 45МВт-Тайланд улсад байдаг аж.
Сингапурт 2021 онд хөвдөг нарны цахилгаан станц 60 мегаваттын хүчин чадалтайгаар байгуулагдаж байжээ.
Тайландад мөн онд 45 мегаватт хүчинтай чадалтай хөвдөг цахилгаан станц баригдсан.