Хималайн нурууны Эверестийн оргилд хүрэх эхний Base Camp нь Непалийн Катманду хотоос 229 км зайд, 5364 метрийн өндөрт оршдог. Энэ өдрүүдэд Хималайн нурууны өмнөд нам дор газар Непаль, Энэтхэгийн нутгаар +40+42 хүртэл хэмийн халуун байна. Харин Хималайн нурууны арын бэл хэсгээр буюу Хятад улсын Түвдийн автономит мужийн нутгаар өдөртөө +4+6, уулархаг хэсгээр -2-4 хэмийн хүйтэн аж.
Ойрын өдрүүдэд Хималайн уулсын ар хэсгээр бага зэргийн цас орж, өмнөд хэсгээр буюу Непалийн нутгаар дуу цахилгаантай бороо орж буй. Эверестийн оргилын орчим 70 мян орчим метрийн өндөрлөг газраар бага зэргийн цас бударч, өдөртөө -6-8 орчим градусын хүйтэн, салхи шуурга багатай тогтуун байх аж. Харин 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилын ойролцоо өндөрт илүү хүйтэн, салхины хуйларсан эрч 12-14 м/с орчим хурдтай салхилж байна.