“Meedan” технологийн компанийн тусламжтайгаар хөгжүүлсэн “Асуу” чатботыг ашиглалтад оруулж буй талаар Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийнхөн өчигдөр мэдээлэл өгсөн юм. Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг “Meedan” компанийнхан монгол хэлээр ажиллах “Check” платформыг бүтээж, “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудад хуваалцсанаар хуурамч мэдээллийг ялган таних боломж бүрдсэн гэнэ. Нийгмийн сүлжээнд түгдэг хуурамч, ташаа мэдээллийг бууруулахад хиймэл оюун ухаан ашиглан, найдвартай эх сурвалжийн мэдээллийн санг бүрдүүлэх, олон нийтэд түгээх ажил бэлэн болсныг хуралд оролцогчид онцолсон. Ялангуяа сонгуулийн үед хуурамч мэдээллийг “Асуу” нэртэй чатботоос авах боломжтой аж. Цахим хэрэглэгчид эргэлзэж буй мэдээллээ хиймэл оюун ухаанд суурилсан уг чатботоос асуухад монгол хэлээр болон англи үсгээр галигласан агуулгыг таньж, хариу өгөх гэнэ.
Бэлтгэсэн Ч.Туяа