ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Албан ёсны угтах ёслол Ардын их хурлын ордны өмнөх талбайд болсон бөгөөд Путин Оросын үйлвэрийн "Arus" лимузин хөлөглөн иржээ.
Путин, Ши Жиньпин нарын уулзалт хаалттай хаалганы цаана эхлээд дараа нь хоёр орны төлөөлөгчдийн оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр үргэлжлэв.
Уулзалтын үеэр Путин Москва, Бээжин хоёр бодит хамтын ажиллагааны бат бэх суурийг бий болгосон хэмээн мэдэгджээ.
2023 онд хоёр талын худалдааны эргэлт бараг дөрөвний нэгээр нэмэгдэж, 227 тэрбум ам.долларт хүрснийг тэрээр дурсав.
ОХУ болон БНХАУ-ын харилцаа өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд сорилтыг даван туулсан гэж Ши Жиньпиний мэдэгдсжэн байна.
Түүний хэлснээр хоёр улс томоохон гүрнүүдийн харилцааны жишиг болсон юм.
2024 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг Ши Жиньпин дурьдав.
Өнгөрсөн жилүүдэд Путинтэй 40 удаа уулзсан гэдгээ Хятадын удирдагч онцолжээ.
Уулзалтын дараа төрийн тэргүүн нар иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл баталлаа.
30 гаруй хуудас бүхий энэхүү баримт бичигт хоёр орны харилцааны "онцгой шинж чанарыг" тэмдэглэж, цаашдын хөгжлийн замыг тодорхойлж, шударга, ардчилсан дэлхийн дэг журмыг бүрдүүлэхэд Орос, Хятадын тэргүүлэх үүргийг тэмдэглэжээ.
Хэлэлцээ нийтдээ хоёр цаг хагас орчим үргэлжлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч маргааш Харибинд очно.