Т.ДАНЗАНДОРЖ: Олон жил бодсон хүслээ нэг л өдөр биелүүлсэн
Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн “Бүрд” багийнхан дэд байрт шалгарч, мөнгөн медальтай нутгаа зорьсон. Багийнхаа харваачдаас Т.Данзандорж Монгол Улсын хошой мэргэн цолны болзол хангасан билээ. Тэрбээр манай уншигчидтай сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.
2023-07-24
Б.БАТБАЯСГАЛАН: Олон улсын математикийн олимпиадыг Монголд зохион байгуулах зорилготой
Монголын математикийн олимпиадын хороо(ММОХ)-ны дарга Б.Батбаясгалантай ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн математикийн ангийг 1999 онд төгссөнөөс хойш сургуульдаа багшлахын зэрэгцээ дээрх хорооны даргын албыг 2019 оноос хашиж байгаа юм. Япон Улсад энэ сард зохион байгуулсан олон улсын матетатикийн 64 дүгээр олимпиадас манай сурагчид нэг алт, дөрвөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 112 улсаас 30 дугаарт жагссан амжилт үзүүлсэн билээ. Ийнхүү Монголын математикч хүүхдүүд олон улсын олимпиадаас долоо дахь алтан медаль хүртсэн нь цөөнгүй хүн, тэр дундаа Б.Батбаясгалан багшийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.
2023-07-19
Ө.ХАТАНБОЛОР: Товх харваанд зоригтой, шийдэмгий өөртөө итгэлтэй байсан
Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор сурын талбайд хоёр дахь удаагаа түрүүлчихээд алтан шар зурхайдаа талархаж, баярын нулимс унагасан юм. Монгол Улсын мэргэн Д.Цэцэгийн нумаар сурын талбайд анх сум тавьж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн сайхан дурсамж түүнд бий. Түүнийг энэ спортод шилдгүүдийн нэг болоход нутгийн харваачдын сайхан сэтгэл, зон олных нь тус дэм багагүй нөлөөлсөн гэдэг. Тэд ч Монгол Улсын даян мэргэн цол хүртэхэд нь хамгийн түрүүнд гүйн ирж, урам хайрласан. Тэрбээр өдгөө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынхны хайр хүндлэлийг даасан шилдэг харваач болжээ. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын мэргэн цол хүртсэн тэрбээр дөрвөн жилийн дараа түрүү харваачаар дахин тодорч, цолоо ахиуллаа.
2023-07-18
Н.ОЮУНДЭЛГЭР: Ирэх оноос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгахаар төлөвлөсөн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа өндөр амжилт гаргасан эрхмүүдийг өчигдөр төрийн дээд одон, медалиар шагналаа. Тухайлбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” хөгжмийн бүтээлд Төрийн шагнал хүртээв. Түүнчлэн Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн УНТЭ-ийн Цус эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийнхөнд Төрийн шагнал хүртээсэн юм. Тус төвийнхөн “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болов.
2023-07-04
А.АЛТАНСҮХ: Адуу эзнээ хол, ойрын олон хүнтэй нөхөрлүүлдэг
Наадмын өдрүүд хаяанд ирж, Архангай аймгийн Хашаат сумын уяач А.Алтансүх морьдынхоо уяа сойлгыг тааруулах ажил хэдийн эхэлжээ. Тэрбээр хүүхэд байхдаа өвөөгийнхөө хурдан морь уяхыг харж, адуутай нөхөрлөсөн гэдэг. Түүний сойсон хүлгүүдээс шүдлэн, хязаалан, соёолон, азарга нь аймаг, сумын наадамд цөөнгүй айрагдан, аман хүзүүдсэн бол их насны морь нь жил бүр эхний 10 байрт шалгарч эзнээ баярлуулдаг аж. Хашаат сумын 100 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Нутгийнхаа наадамд морьдоо уралдуулахаар сойж буй түүнтэй ярилцлаа.
2023-07-03
"Хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэх бус, шатрын гайхамшиг, менежментийг ойлгуулахыг хүсдэг”
Грек улсын Родес хотод өнгөрсөн сарын 13-23-нд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д манай шатарчид 55 орны 530 гаруй тамирчинтай зургаан насны 12 ангилалд оюунаа сорьсон. Тэднээс Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 5б ангийн сурагч Б.Буянхишиг охидын 11 насны ангилалд түрүүлсэн юм. Спортын босго өндөр. Ямар ч хүнд амжилт амархан ирдэггүй. Шавийнхаа ур чадварыг богино хугацаанд ахиулж, шилдгүүдийн эгнээнд багтаахад Дэлхийн шатрын холбооны мастер, “Стейниц” шатрын академийг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Г.Мөнхбаярын хичээл зүтгэл багагүй нөлөөлжээ. Тэрбээр дэлхийн аварга цолтон төрүүлсэн Монголын дасгалжуулагчдаас насаар хамгийн залуу нь. Родес хотын шатрын хөлөг дээр түүхэн амжилт гаргаж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн багш, шавь хоёрыг зочноор урилаа.
2023-05-09
Н.БЯМБАДОРЖ: Охиндоо зориулан 25 бүтээл гаргаж, интернэтэд байршууллаа
Охиндоо гурав, дөрөвхөн сартай байхаас нь хөгжим тоглож сонсгож ирсэн, хийсэн бичлэгээ олонд түгээдэг, өгөөмөр, өглөгч залууг ярилцлагад урьсан юм. Түүний нэр Н.Бямбадорж. ҮУИТ-ын үндэсний их найралд цохивор хөгжимчнөөр ажилладаг. Уулзах тухай бодож явтал чухал арга хэмжээн дээр таарав. Тэрбээр Ардын жүжигчин Ц.Батчулууны нэрэмжит, морин хуурт зориулсан жижиг хэлбэрийн бүтээлийн уралдаанд зохиол сойсноор шилдэг 14-т багтаж л дээ. “Ц.Батчулуун” сангийнхан тэр 14 бүтээлийг багтаасан ном хэвлүүлснээ хөгжмийн зохиолчдод өргөн барих үеэр залуу хөгжимчнийг бүтээн туурвих авьяастай болохыг мэдээд бүр ч олзуурхав. Тиймээс бид яриагаа энэ сэдвээс эхэлсэн юм.
2023-04-24
Ч.УЛАМ-ОРГИЛ: Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ бүтцийг өөрчлөх шаардлагатай
-Эрчим хүч бол хөгжлийн суурь болдог, стратегийн салбар. Цахилгаангүй бол бид нэг өдөр байтугай хэдхэн цаг болоход ажил, амьдралаа зохицуулахад хэцүү болсон үе. Гэтэл эл салбар өдгөө улс, нийгмийн хөгжлийн суурь бус, хөгжлийг нь чөдөрлөгч болох эрсдэлтэй гэж салбарын мэргэжилтнүүд сануулж буй. Энэ талаар та юу гэх вэ?
2023-04-17
Ж.АМИНА: Үзэгчид “Монголын тамирчин урагшлаарай” гээд урам өгч байлаа
Финланд улсын Оулу хотод өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр болсон, мөсөнд авиралтын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос гурван тамирчин өрсөлдсөн. Тэдний нэг нь “Улаанбаатар аялагч” клубийн тамирчин Ж.Амина. Монгол, Японы хамтарсан “Номт наран” сургуулийн 9а ангид сурдаг тэрбээр тус тэмцээний 16 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Мөн техникийн төрөлд анх удаа ур чадвараа сорьж, финалд шалгаран V байр эзэлсэн түүнтэй ярилцлаа.
2023-04-12
МАРК ФЕНО: Хүнс, хөдөө аж ахуй бол энх тайвны салбар юм
Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Марк Фено энэ сарын 8-нд буюу өнгөрсөн бямба гарагт манай улсад нэг өдрийн богинохон айлчлал хийв. Яамныхаа сургалт судалгаа, хүнс, эдийн засгийн асуудал хариуцсан цөөнгүй албатын хамт ирсэн тэрбээр өнгөрсөн бямба гарагт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай “Чингисийн хүрээ” ресторанд уулзалт хийж, дараа нь Төв аймгийн Аргалант сумын “Нүүдэлчин агро” фермийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын тал нутагт түр саатсан юм.
2023-04-11