Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Аялагчдыг “шулж”, тур операторуудыг туйлдуулсан амралтын газрууд

Жил бүрийн зуны эхэн сар гармагц монголчуудын өдөр тутмын ярианы сэдэв дотоодын амралтын газруудын үнэ, үйлчилгээний чанар болж хувирдаг. Жишээ нь, Улаанбаатараас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорьж буй нэгэн амрагчийн туулдаг замыг төсөөлөөд үзье. Амралтын өдрүү­ дэд агаар салхинд гарахаар зорьсон тэрбээр нийслэлийн түгжрэлээс арайхийж мултарлаа гэхэд эвдэрч цөмөрсөн замын нүх сүвийг тойрон тэмтэчсээр Горхи-Тэрэлжийн чиглэлд нийлнэ.
2026-06-24

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрбээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон гэдгийг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэргүүцэж байна.
2026-06-24

Ухаалаг тоолуурын “нууцлаг” шинэчлэл

Саяхан манай байрны цахилгаан хэсэгхэн хугацаанд тасрав. СӨХ болон орон сууцын конторынхноос учрыг нь лавлатал “Айлуудын цахилгааны тоолуурыг шинэчлэхээр түр салгасан” гэлээ. Ямар учраас урьдчилан мэдэгдэлгүй, цахилгаан таслан барин тоолуур шинэчлэх болсныг “Улаанбаатар цахилгаан тү­ гээх сүлжээ” (УБЦТС) ТӨХК-ийн Дуудлагын төвийн 7004 7004 утсаар холбогдон асуухад “Ганц танай хотхонд ч биш, Баянгол дүүргийн хэмжээнд тоолуур шинэчилж байна” гэсэн юм.
2026-06-24

Хүүхдийнхээ тэтгэлгээс хүнийрхэгсэд

Би нэг дагавар хүүхэдтэй байхдаа нөхөртэйгөө гэрлэсэн. Гэхдээ 2022 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тул “Одоо дуусгая, салъя” гэж шийдээд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийг шийдвэрлэхээс өмнө урьдчилсан арга хэмжээ авхуулж, гурван хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгосон боловч манай нөхөр дагавар хүүхдэд маань тэтгэлэг өгөхгүй гэж өдийг хүртэл маргаж байгаа.
2026-06-23

Аудитын дүгнэлтийг “найзан дундаа” шидэж, аргацаах ёсгүй

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг хоёр байгууллага зүгээр л “шүдгүй арслан” болсон. Танай хоёр байгууллагаас Засгийн газарт өгч байгаа зөвлөмжүүдийн биелэлт сүүлийн гурван жилд хэдэн хувьтай байна вэ.
2026-06-23

“Ухаалаг засаг”-ийг унагаж мэдэх ажлууд

50 тэрбум төгрөг. Статистикийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан голч үнэлгээгээр тооцвол энэ мөнгөөр 62 мянга гаруй хүнийг нэг сар цалинжуулж ажиллуулах хэмжээний төсөв. Монгол Улсын хүн амд хуваавал нэг иргэнд 43 мянган төгрөг ногдох хэмжээний хөрөнгө оруулалт. Илүү бодитой зүйлээр жишээлбэл 700-800 айлыг дундаж хэмжээтэй орон сууцад оруулахад хангалттай хүрэлцэхүйц мөнгө.
2026-06-22

Хайрцаглагдсан мэдрэмж буюу “Би л байхгүй бол”

Өнгөрсөн сарын сүүлчээр 30 настай, дуучин залуу лайв хийснийхээ дараа амиа хорлосон. Өөрийгөө сэтгэл гутралтай байсан тухайгаа ярьсны дараа ийм харамсалтай хэрэг болжээ. Тэгвэл сэтгэл гутрал амиа хорлох үйлдэл рүү дагуулдаг уу, яавал сэргийлэх вэ гэсэн асуулт хариулт нэхэж байна. Манай улсад амиа хорлосон хүмүүсийн олонх нь 15-39 насныхан. Тэр дундаа 80 орчим хувь нь эрчүүд гэсэн судалгаа бий. Амиа хорлох тухай бодлоо бусадтай хуваалцсанаар сэдэл буурдаг тухай мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ талаар СЭМҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал З.Цэндсүрэнгээс тодрууллаа.
2026-06-22

Байгалийн сорилтыг боломж болгосон Гүйжөүгийн жишиг 

БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Гүйжөү муж бол өндөр уулс, гүн хавцал ээлжилсэн өвөрмөц тогтоцтой нутаг. Байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагддаг ч хөгжлөөрөө хоцрогдсон гэгдэж ирсэн тус муж өнөөдөр цайны үйлдвэрлэлээрээ олон мянган өрхийн амьжиргааг тэтгэх болжээ. 
2026-06-19

Ажиллах хүчгүй, ашиг багатай хүлэмжийн аж ахуй 

Манай улсын хэмжээнд 2025 онд өвөл, зуны нийт 160 орчим га хүлэмжид нарийн ногоо тарьж, 14 580 тонн ургац хураан авчээ. Харин өргөст хэмх, улаан лооль 7100 орчим тонныг гадаадаас худалдан авсан бол нийт 57 700 тонн нарийн ногоо, жимс өнгөрсөн жил импортолжээ. Өөрөөр хэлбэл, бид идэж байгаа нарийн ногоо, жимс, жимсгэнийн 80 хувийг гадаадаас авч байгаа юм.
2026-06-19

Богд Очирвааниа тахив уу, талхив уу

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол энэ сарын 16, 17-нд хөл хөдөлгөөн, үймээн шуугиантай болж өнгөрлөө. Өнөө жил Богд Очирваанийг тахих ёслолд 40 орчим мянган сүсэгтэн оролцсон гэнэ. Урьд байгаагүй олон хүн Хангайн нурууны ноён оргилыг зорьсон тул хайрханы бэл хормой, хажуугаас нь эх аван урсдаг цэнгэг уст Буянт голын эрэг хүн, машины хөлд дарагдаж, улаан шороогоор хавсарга тавьсан аж. Угаас ган гачиг, хуурайшилт ихтэй, өвс ургамал тарчигхан байсан газарт тахилгын ёслолыг сүр дуулиантай зохион байгуулсан нь олон талаараа муу үлгэрлэл болж, хүрээлэн буй ор­ чинд багагүй эрсдэл учруулсныг нутгийн иргэд ярьж байна
2026-06-18

АН, МАН-ынхан хөшигний ард “хөтлөлцөв” үү

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах Х.Тэмүүжин тэргүүтэй 17 гишүүний өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн барьсан хуулийн төслийн “хувь заяа” өөрчлөгдөж эхэлжээ. Парламентын спикер нь аль нэг намын дарга байх ёсгүй. Хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хэрэгтэй. Ингэж парламент олон ургалч үзэл, эрүүл мэтгэлцээний зарчмыг хангана хэмээн тэд үзсэн юм. Нэлээд бэрхшээл туулж, улс орныг “донсолгож” байж, уг төслийг хэлэлцэхийг олонх дэмжиж байлаа.
2026-06-18

Би бол хүчиpхийлэл, холдоорой, гишгэчихнэ шүү

Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй.
2026-06-17

Бодлогогүй хөрөнгө оруулалт хийх үү, бодит бэрхшээлүүдээ шийдэх үү

2008 он. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд гурван удаагийн нийлүүлэлтээр АНУ-ын OLPC компаниас 12 мянган компьютер хүлээн авч, нийслэл, орон нутгийн 51 сургуульд тараажээ. 
2026-06-16

Багануур, Налайх хот болох шалгуурыг бусдаас түрүүнд хангасан гэж үү

“Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг байгуулах эрх зүйн орчин бүрдлээ” хэмээн 2024 оны сонгуулийн суртал­ чилгааны үеэр МАН-ынхан баахан шоудсан ч өнөөг хүртэл Монгол Улс нэг ч хот байгуулж амжаагүй л бүдэрсээр явна. Хамгийн сүүлд 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр УИХ-д Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээчийг Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ.
2026-06-15

Амьдралаас тасарсан албатууд 

УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа дөхөөд байна. Үндсэн хуульд зааснаар нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах учиртай. Тиймээс завсарлах дөхөөд ачаалал нэмэгдэж, УИХ-ын дарга өдөрт 12-14 цаг ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр ажлынхаа нэг өдрийг танилцуулсан рийл буюу богино бичлэг цацсан юм. Ингэхдээ “Ойрд түгжрэл алга, Их тэнгэрээс Төрийн ордон руу 20 минут л явдаг болж. Түгжрэлтэй үед бол урсгал дагасаар 40-50 минут явдаг” хэмээн яриад олон нийтийн эгдүүцлийг хүргэв.
2026-06-15

СЕХ-ны бүрэлдэхүүний зургийг хэн гаргаж байна вэ

УИХ-аас томилдог Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагын дарга, зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж буй. Эрх баригч намынхан дотроо талцаж, Засгийн газар, парламентын спикерээ хэдэнтээ сольж, албан тушаалаа булаацалдаад ийш анхаарах сөхөөгүй явсан, эсвэл улс төрийн зорилгоор ч солихгүй удсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч парламент доторх халаа сэлгээ нь түр зогссон тул бүрэн эрх нь дууссан, хагас дутуу бүрэлдэхүүнтэй дээрх байгууллагуудад түрүүчээс нь санаа тавьж эхлээд байна.
2026-06-12

Монголдоо л “үнэтэй” диплом

“Монголоор дүүрэн дипломтой залуус. Ажил дээр гарахад сурсан, мэдсэн нь гологддог, их, дээд сургуульд юу заадаг байна. Диплом нэртэй цаас атгуулахаас чадварлаг боловсон хүчин бэлдэж чаддаггүй” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Манай улсын их, дээд сургуулиуд төгсөгчдийн тооноос илүү, сургалтын чанартаа анхаарах шаардлага үүсээд удаж буй нь үүнээс харагддаг. Ялангуяа, багш, эмчийн ур чадвар тааруу байгаа нь тэднийг бэлдэж, “бойжуулдаг” салбар сургуулиудын сургалтын чанартай шууд холбон тайлбарладаг.
2026-06-12

Хөрөнгө оруулагчдаа хөөх үү, “хөлд нь суух” уу

Манай улс өнгөрсөн жил 15.7 тэрбум ам.долларын (одоогийн ханшаар 52-53 их наяд төгрөг) бүтээгдэхүүн экспортолжээ. Уг орлогын 90 орчим хувийг чулуун нүүрс, алт, зэс болон төмрийн хүдрийн нийлүүлэлтээс бүрдүүлсэн байна. Нөгөөтээгүүр, 2025 онд улсын төсвийн орлого ойролцоогоор 30 гаруй их наяд төгрөг байсан бөгөөд үүний 30- 35 хувийг эрдэс баялгийн борлуулалтад ногдох татвар, төлбөр, шимтгэл зэргээс “босгожээ”.
2026-06-11