Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Сонгуулийн ерөнхий хорооны дарга УБЕГ-т ажиллав

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнгөрсөн баасан гарагт УБЕГ-т ажиллалаа. Энэ үеэр улс төрийн зарим намын төлөөлөл, сэтгүүлчид УБЕГ-аас иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл авав. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар өнгөрсөн сарын 29-нөөс зургаадугаар сарын 29-нийг хүртэл иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон
2024-05-06

Ахмад настны үндэсний төвд 182 хүн амьдарч байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллав. Төв аймгийн Батсүмбэр сумд үйл ажиллагаа явуулдаг эл төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёлын үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.
2024-05-06

Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон дагалдах хууль, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив. Шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөх, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, удирдлагаас нь аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай хэрхэн харилцахыг зохицуулахаар тусгажээ.
2024-05-03

АН: Төлөөллийн зарчим алдагдаж, саналын жингийн зөрүүтэй байдал үүснэ

АН-ын “4:11” мэдээллийн цагт “Шударга сонгууль” сонгуулийн луйвар, зөрчлөөс сэргийлэх ажлын хэсгийнхэн оролцов. Мэдээллийн үеэр тус ажлын хэсгийн дарга, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “70 мянга орчим сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна. Энэ бол бага тоо биш. 2023 онд 60, 2022 онд 50, 2021 онд 50 орчим мянган хүн шилжсэн байна.
2024-05-03

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Хуралдаан “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлүүлсэн.
2024-05-02

Э.Одбаяр: Хар PR хийхгүйгээр бодлого ярьж, зөв өрсөлдөөнийг үлгэрлэх болно

Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг өнөөдөр гардууллаа. Батламжийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дэд дарга Р.Амаржаргал, Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Ц.Жадамбаа, Д.Галиндэв, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, ҮБХ-ын гишүүн Б.Мөнхболор, намын бусад гишүүд оролцов.
2024-05-02

УИХ-ын сонгуульд оролцох 21 нам, 2 эвсэл батламжаа гардан авчээ

Улсын их хурлын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардан авчээ. Өнөөдөр 21 нас, хоёр эвсэл батламжаа авсан бол маргааш Монголын Либерал нам, Иргэний хөдөлгөөний нам авах юм.
2024-05-02

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
2024-05-02

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-05-02

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг олон улсын жишигт хүргэх хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-02

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.
2024-05-02

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-02

Зарим иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад нэвтэрч болохгүй байна гэв

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)- ын burtgel.gov.mn сайтын “Сонгогчийн нэрийн жагсаалт” цэсэд нэвтэрснээр иргэд өөрийн мэдээлэл болон оршин суугаа хаягт нь хэдэн сонгогч бүртгэлтэйг нягтлах боломжтой. Гэтэл зарим иргэн уг цэсэд нэвтэрч болохгүй байна гэсэн гомдлыг бидэнд ирүүлсэн юм. Тухайлбал, гар утас, компьютероос дээрх цэсэд нэвтрэхээр холболтын алдаа заагаад буй гэнэ. Үүний шалтгааныг УБЕГ-аас тодруулахад “Тухайн иргэний ашиглаж буй интернэтийн асуудалтай л холбоотой.
2024-05-02

Сонгуулийн өмнөх мартагнуулах тактик

"Найрах арга чинь бууруудаад байна" гэдэг шиг МАН-ын хар пиарын армийн "Ноцтой мэдээ" технологи хуучраад, үйлчлэхээ байжээ бүр. Тодруулбал, “Ачит ихт” ХХК-тай холбоотой асуудлаар цагдаагийхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарын вайбер чатыг олонд дэлгэсэн юм. Угтаа бол иймэрхүү мэдээллийг цагдаагаас биш тагнуулын байгууллага дэлгэмээрсэн.
2024-05-01

Д.Амарбаясгалан: Гурилын импортын татварыг тэглэлээ

Дотоодын үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ дан ганц дотоодын үйлдвэрлэлийн эрх ашгийг хамгаалж байна гээд иргэдийг дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж болохгүй.
2024-05-01

Б.Жавхлан: 10 000 иргэний ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 33 асуудлыг хэлэлцэж, хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
2024-05-01

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.
2024-05-01

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 12 тойрог байгуулах төсөл боловсруулжээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өчигдөр болж, сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах талаар хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойргийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн байгуулахаар төсөл боловсруулсан байна. Ингэхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг багасгах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзсан гэнэ
2024-05-01