Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

Энэ сарын 3-нд АНУ Венесуэлийн эсрэг цэр­гийн ажиллагаа явуулав. Венесуэлд цо­хилт өгч, Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж, улсаас нь гадагш гаргаснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нотлов. Ма­дуро болон түүний гэргийг Нью-Йорк хотноо аваачаад “мансууруулах бодисоор алан хя­дах ажиллагаа үйлдсэн”, хар тамхи дамлан ху­далд­сан, зэвсэг хадгалсан гэсэн хэрэгт буруут­гасан байна. Түүгээр ч барахгүй Мадурог “Одоо Ерөнхийлөгч биш, эрх мэдлийг нь хэн нэ­гэнд шилжүүлтэл Венесуэлийг АНУ удирдан чиг­лүүлнэ” гэж Дональд Трамп мэдэгдсэн байна. Мадурог хулгайлсантай холбогдуулж түү­ ний үүргийг түр гүйцэтгэхийг Венесуэлийн Дээд шүүх Дэд Ерөнхийлөгч Дельси Родригест даал­га­жээ. 
2026-01-05

AНУ Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Николас Мадураг эхнэрийнх нь хамт баривчилжээ

ану вөнөсуэльд цэргийн ажиллагаа явуулж ерөнхийлөгч мадураг баривчилжээ
2026-01-03

Эверест дээрх хог хаягдлыг багасгах хөтөлбөр бүтэлгүйтжээ

Эверест дээрх хог хаягдлыг багасгах хөтөлбөр  үр дүнд хүрээгүй  талаар Балбын эрх баригчид мэдэгджээ.
2025-12-30

Путины амьдардаг өргөө рүү 91 нисгэгчгүй онгоц довтолжээ

12-р сарын 29-ний шөнө Украины нисгэгчгүй онгоцууд Новгород мужийн Валдай дахь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өргөө  руу дайрсан тухай Гадаад хэргийн сайд гэж мэдэгдэв. ОХУ-ын  Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.
2025-12-30

Эпштейний хэрэгтэй холбоотой байж болзошгүй сая гаруй шинэ баримтыг илрүүлжээ

Нью-Йорк мужийн Өмнөд дүүргийн прокурор болон Холбооны мөрдөх товчоо (ХМТ) асан Жеффри Эпштейний хэрэгт холбоотой байж болзошгүй нэг сая гаруй нэмэлт баримтыг  илрүүлсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.
2025-12-26

Барууны орнууд цагаачдаас болж Зул сарын баяраа цуцлахад хүрээд байна

АНУ болон Европын орнуудад  гол баяр болох Зул сараа алдах аюул тулгараад байна. Washington Post сонины мэдээлснээр, энэ нь АНУ болон Евро бүсэд Исламын орнуудаас ирсэн цагаачдын ноёрхолтой холбоотой юм
2025-12-25

Д.Трампын “тоглолт”-той, сансраас “сурагтай” он

Улирч буй онд дэлхийн улс төр, нийгмийн байдал тогтворгүй, хуйсганасан ч шинжлэх ухаан, технологийн салбар онцгой амжилтуудаар дүүрэн байлаа. Мөн байгаль, экологийн салбарт далайцтай үйл явдал цөөнгүй өрнөсөн, амьтан хамгааллын чиглэлд огцом эргэлтүүд хийсэн сайхан жил боллоо, 2025 он. Түүнчлэн ёс зүйтэй, шинэ эринийг эхлүүлэхэд түлхэц болсон нийгмийн нөлөөллүүдийг олон оронд өрнүүлсэн жилээр энэ оныг нэрлэж болно. Дэлхий гаргийнхан хийсэн, бүтээснээ дүгнэж буй энэ цаг мөчид 2025 оны онцлох 10 үйл явдлыг олон улсын хэвлэлүүдэд тулгуурлан тоймлон бэлтгэлээ.
2025-12-25

АНУ-ын эдийн засаг 4,3 хувиар өсжээ

АНУ-ын ДНБ энэ оны III улирлын дүнгээр  4.3% өссөн нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болсныг  тус улсын  Худалдааны яам мэдээлэв.
2025-12-24

Сиднейд гарсан хадлага үйлдэгчид олон хоног сургуулиалт хийж, гэмт хэргээ нарийн төлөвлөсөн байжээ

12-р сарын 14-нд Австралийн Сидней хотын Бондэй наран шарлагын газар гарсан халдлагыг үйлдсэн этгээдүүд урьдчилсан сургалтанд хамрагдаж, дүрс бичлэг бүхий мэдэгдэл хийсэн байжээ.
2025-12-23

Өмнөд Солонгосын анхны хувийн сансрын пуужин осолджээ

Арванхоёрдугаар сарын 23-ны мягмар гарагт Өмнөд Солонгосын “Innospace” компанийн анхны арилжааны зориулалттай сансрын пуужин хөөрснийхөө дараахан осолдсон тухай  Yonhаp агентлаг эх сурвалжийг дурдан мэдээлэв.
2025-12-23

АНУ ногоон картын сугалаагаа зогсоов

Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан тус улсын засаг захиргаа ногоон картын сугалаагаа зогсоожээ. Учир нь уг гэмт хэргийг үйлдсэн гэх 48 настай Португалын иргэн Клаудио Мануэль Невес Валенте АНУ-д ногоон картаар амьдарч байсан гэнэ. Клаудио Брауны их сургуулийн физикийн ангийн докторын хөтөлбөрт суралцдаг оюутан байжээ. Өнгөрсөн пүрэв гарагт тэрбээр өөрийгөө буудсан байдалтай олдсон юм. 
2025-12-22

Мэргэжлийн дасгалжуулагчид Японоос ирж ажиллах нь

Японы жүдо бөхийн холбоо болон Монголын жүдо бөхийн холбооны албан ёсны уулзалт Токио хотод болж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шийдвэр гарснаар “Judo for Tomorrow” төслийг Монголд дахин хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төсөл нь Монголын жүдо бөхийн хөгжлийг дэмжих, өсвөр үеийн тамирчид, дасгалжуулагчдыг чадавхжуулахад чиглэх юм.
2025-12-18

Шинэ улирлын таван онцлох үйл явдал

Өвлийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг биатлоны “Дэлхийн цом”-ын 2025-2026 оны улирал эхэллээ. Өвлийн олимпын наадам болох энэ улирлаас бид юуг онцлох ёстой вэ?
2025-12-03

Хамгийн өндөр статустай хоригдол

2007-2012 онд Францын Ерөнхийлөгчөөр ажилласан 70 настай Николя Саркози ялаа эдлэхээр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шоронд суув. Түүнийг 2007 онд сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг нэг сарын өмнө Парист болсон шүүх хурлаар нотолсон байна. Тэрбээр Ливи улсыг Өрнөдтэй харилцаагаа сэргээхэд нь тусалж, хариуд нь мөнгө авахаар удирдагч Муаммар Каддафитай холбогдохыг туслахдаа зөвшөөрсөн аж.
2025-11-18

Бангладешийн Ерөнхий сайд асанд цаазаар авах ял оноожээ

Бангладешийн шүүх Ерөнхий сайд асан Шейх Хасинаг 2024 онд эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарах үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнд цаазаар авах ял оноосон боловч жилийн өмнө Шейх Хасина  Энэтхэг рүү зугтжээ.
2025-11-18

230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов

230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов
2025-11-17

Атаат дайсан нь байгаад анд нөхөр нь болов

Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа хэдхэн хоногийн өмнө Вашингтонд очиж Ерөнхийлөгч Дональд Трамптай нь уулзлаа. Сирийн Төрийг тэргүүлж байсан нэг ч хүн үүнээс өмнө АНУ-д албан ёсоор айлчилж байсангүй. Хэвлэлд мэдээлснээр бол гадаадын зочдыг Ерөнхийлөгч өөрийн биеэр тосож угтдаг, зураглаачид хүлээж байдаг Цагаан ордны баруун жигүүрийн хаалгаар биш, хажуугийн хаалгаар тэрбээр орж, мөн тэр хаалгаар гарч явсан байна.
2025-11-17

Б.Ганзориг “Дэлхийн цом”-д түрүүллээ

БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголоос 40 харваач улсаа төлөөлж, 30, 70, 90, 145 метрийн зайд багийн болон ганцаарчилсан төрөлд 32 орны 600 гаруй тамирчинтай 12 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Тэнгэрийн сум” багийн тамирчин, аймгийн гоц харваач Б.Ганзориг 30, 70 метрийн төрөлд түрүүллээ. Тэрбээр бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагнал хүртэв. Түүнээс гадна эмэгтэй харваачдаас 90 метрийн төрөлд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль гардлаа.
2025-11-06