Fox News-ийн мэдээлснээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-д сансар судалгаа, цөмийн физик, нисдэг биетийн судалгаатай холбоотой хэд хэдэн эрдэмтэд сураггүй алга болсон эсвэл учир битүүлгээр нас баржээ
Сэтгүүлчдийн тогтоосноор хамгийн эхэнд 2022 оны 6-р сарын 11-нд 34 настай Эми Эскридж Алабама мужийн Хантсвилл хотод толгойдоо буудуулсан байдалтай олджээ. Албан ёсны мэдээллээр амиа хорлосон гэж үзсэн байна. Харин 2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний амь насанд аюул учирч байна" гэж хэлж байсан нь сүүлд сэтгүүлчдийн анхаарлыг татжээ. Эскридж өөрийн аав болох НАСА-д ажиллаж байсан инженер Ричардтай хамтран Экзотик Шинжлэх Ухааны Хүрээлэн байгуулсан бөгөөд таталцлын эсрэг технологийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байжээ.
Newsweek сэтгүүл сэтгэл сэрдхийлгэм жагсаалтыг нийтэлсэн байна.
2023 оны 7-р сарын 30-нд НАСА-гийн ажилтан солир судалдаг Майкл Хикси 59 насандаа таалал төгссөн бөгөөд түүний үхлийн шалтгааныг одоо болтол албан ёсоор зарлаагүй байгааг Fox News дурджээ.
2025 оны 5-р сарын 4 - Энтони Чавес. Лос Аламос үндэсний лабораторийн ажилтан ул мөргүй алга болжээ.
2025 оны 6-р сарын 22 - Моника Реза. НАСА-гийн судлаач Калифорнийн Анжелес ууланд явган аялал хийж, бүлгээсээ хэдхэн метрийн зайдяюж байгаад алга болсон гэж мэдээлэв. Түүний цогцос олдоогүй байна.
2025 оны 6-р сарын 26 - Мелисса Касиас. Лос Аламос үндэсний лабораторийн цөмийн зэвсэг боловсруулах чиглэлээр ажиллаж байсан ажилтан гэрээсээ алга болжээ. Түүний гар утасны төхөөрөмжүүдийн мэдээлэл бүрэн арчигдсан гэж мэдээлэв.
2025 оны 12-р сарын 12 нд Жейсон Томас биоанагаахын судлаач, процессор сураггүй алга болоод гурван сарын дараа түүний цогцсыг гэрийнх нь ойролцоох нуураас олжээ.
2025 оны 12-р сарын 15-нд MIT Fusion Center-ийн захирал Нуно Лурейро Массачусетс мужийн Бруклин дахь гэртээ хэрцгийгээр хөнөөгджээ.Тэрбээр цөмийн физикийн тэргүүлэх эрдэмтэн байв.
2026 оны 2-р сарын 16 нд Калифорнийн Технологийн Хүрээлэнгийн нэрт астрофизикч галактик, одон орон судлал болон алс холын гаригуудыг судлах чиглэлээр 40 гаруй жил судалгаа хийсэн астрофизикч Карл Гриллмайр өглөө эрт гэрийнхээ довжоон дээр буудуулж амиа алджээ.
Хамгийн сүүлд 2026 оны 2-р сарын 27 –нд АНУ-ын Агаарын цэргийн хүчний хошууч генерал асан Уильям Нил Маккасланд сураггүй алга болжээ. Цагдаагийнхны мэдэгдэж буйгаар Маккасландын утас, нүдний шил болон бусад эд зүйлс гэрээс нь олдсон ч аяллын гутал, түрийвч, 38 калибрын гар буу нь алга болжээ.
Уг жагсаалтад дээрх салбарын байгууллагуудад ажилладаг байсан эсвэл ажиллаж байгаад алга болсон, учир битүүлгээр нас барсан бусад туслах ажилтнуудыг оруулаагүй аж.