Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

В.Путин Хятадад айлчилж байна

Путин, Ши Жиньпин нарын уулзалт хаалттай хаалганы цаана эхлээд дараа нь  хоёр орны төлөөлөгчдийн оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр үргэлжлэв.
7 цаг 48 мин

Туркийн Ерөнхийлөгч төрийн эргэлт гарч болзошгүй анхааруулга авсны дараа хүчнийхэнтэй яаралтай хуралдав

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хууль сахиулах байгууллагуудын эгнээнд төрийн эргэлт хийх оролдлого хийж болзошгүй мэдээ авсны  дараа тагнуулын болон Хууль зүйн яамны удирдлагуудтай яаралтай хурал хийжээ. Энэ тухай  Türkiye  сонин мэдээлэв.
Өчигдөр 15 цаг 04 мин

Японд үхэлд хүргэж болзошгүй цус задлагч стрептококкийн халдвар дээд хэмжээнд хүрчээ

Японд цус задлах стрептококк нянгийн /streptococcus haemolyticus/ халдварын тархалт дээд хэмжээнд хүрч буй тухай NHKмэдээлэв.
Өчигдөр 13 цаг 37 мин

Гэмт хэрэгтнийг тээвэрлэж явсан шоронгийн машин зэвсэгт халдлагад өртжээ

Мягмар гарагт Францын хойд бүс нутагт  хоригдол тээвэрлэж явсан шоронгийн машин галт халдлагад өртжээ.
Өчигдөр 12 цаг 47 мин

Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унав

Москва хотын Басман дүүргийн шүүх Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын албат Антон Филатовыг хөрөнгө үрэгдүүлсэн хэргээр баривчлав. “Коммерсант” сонинд бичсэнээр Филатов нь тус яамны харьяа хэд хэдэн компани удирдаж байжээ. 2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцаж байсан Ивановыг өнгөрсөн сарын 23-нд баривчилсан байна. Түүнийг гэмт хуйвалдаан зохион байгуулж, ихээхэн хэмжээний хахууль авсан гэж үзжээ. Бүх данс, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ. Ивановын найз, хуйвалдаанд оролцсон Сергей Бородин, бизнесмен Александр Фомин гэх хүмүүсийг ч хахууль авсан хэмээн буруутган, баривчлав. Иванов өөрийн бурууг хүлээхгүй байгаа бөгөөд хэрэг нь нотлогдвол 15 хүртэл жил хоригдох ял эдлэх аж. 
Уржигдар 17 цаг 00 мин

Буриадын оюутнуудад Халхын голын байлдааны талаар мэдлэг олгов

Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор "Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Улмаар энэхүү түүхэн ялалтын баярыг ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.
2024-05-13

В.Путин Батлан хамгаалахын сайдаа өөрчлөхөөр шийдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шадар сайд асан Андрей Белоусовыг тус улсын Батлан ​​хамгаалахын сайдаар томилохыг санал болгожээ. Энэ тухай Холбооны зөвлөлөөс мэдээлэв.
2024-05-13

Жуулчид Их Британийг бус Европын Холбооны улсуудыг зорих болжээ

BREXIT-ийн дараа Их Британи татваргүй барааны худалдааг зогсоосноос хойш тус улсыг зорьдог байсан жуулчид Парис, Милан, Мадридын дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг болжээ.
2024-05-12

Тайландад агаарын температур 52 хэм давжээ

Тайландад агаарын температур 52 хэм давж, урьд өмнө байгаагүй ихээр халаад байна. Хэт халалтын улмаас 61 хүн амь үрэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хөдөө аж ахуй эдийн засгийн чухал хэсэг болох зүүн хойд хэсэгт амьдардаг байжээ.
2024-05-12

Палестины тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Амссамблейн 143 улс дэмжив

Палестинд "шинэ эрх ба эрх мэдэл” олгох тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн 143 улс дэмжиж, есөн улс эсэргүүцэж, 25 нь түдгэлзсэнээр баталжээ. Санал хураалтаар Палестин нь тус байгууллагын 194 дэх гишүүн болох эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. 
2024-05-12

Гүрж дэх эсэргүүцлийн жагсаалд 18-22 насны залуус идэвхтэй оролцож байна

Гүржийн парламент “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг хоёрдох удаагийн хэлэлцүүлгээр олонхын саналаар батласан. Гэвч эсэргүүцлийн жагсаал олон хоног тасралтгүй үргэлжилж, түүнд голдуу 18-22 насны оюутан залуучууд өндөр идэвх, зохион байгуулалтайгаар оролцож байна.  Тэд эсэргүүцлээ тодорхой төлөвлөгөөний дагуу илэрхийлж, нийгмийн сүлжээнд олон мянган дэмжигчдийг өөртөө татжээ.
2024-05-11

А.Цыденов: Халхын голын ялалтын баярын ойг онцгой тэмдэглэнэ

Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан парад боллоо. Тус улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой энэ үеэр товч ярилцлаа.
2024-05-10

БНСУ-ын Ерөнхийлөгч эхнэрийнхээ “ухаангүй үйлдэл” гаргасных нь  төлөө олон нийтээс уучлалт гуйжээ

Өмнөд Солонгос  Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл  5-р сарын 9-ний Баасан гарагт телевизийн сувгуудаар шууд дамжуулж байсан хэвлэлийн бага хурлын үеэр эхнэрийнхээ гаргасан  үйлдэлд харамсаж буйгаа илэхрийлжээ.
2024-05-10

Дэлхийн хамгийн олон дагагчтай нөлөөлөгч нь К.Роналду

Сүүлийн үед инфлүүнсер буюу сошиал нөлөөлөгчид гэсэн ойлголт эрчээ авч байна. Техник, технологи, сошиал медиа платформуудын тусламжтайгаар бусдад нөлөө үзүүлж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж чаддаг хүмүүсийг сошиал нөлөөлөгчид гэж нэрлээд буй. Тухайлбал, дуучин, жүжигчин, олны танил, алдартай хүмүүсээс эхлээд хэн ч сошиал орчинд нөлөөгөө бэхжүүлж, хүрээгээ тэлэх боломжтой. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон нийтийн сүлжээ асар хурдацтай хөгжиж байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 4.62 тэрбум хүн цахим сүлжээг идэвхтэй хэрэглэдэг гэх судалгаа бий.
2024-05-10

Их Британийн хаан III Чарльз хунтайж Харритай уулзахаас татгалзжээ

Их Британийн хаан III Чарльз Лондонд ирээд буй  бага хүү  хунтайж Харрийг  хүлээн авч уулзахаас татгалзжээ.
2024-05-10

Германы армийн дийлэнх хэсэг НАТО-ийн мэдэлд шилжинэ

Ирэх жилээс Германы армийн дийлэнх хэсэг НАТО-гийн удирдлаг дор шилжинэ гэж  Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.
2024-05-10

АНУ-ын Хууль зүйн яам Оросын хакерын талаарх мэдээлэлд 10 сая ам. доллар амлажээ

АНУ-ын Хууль зүйн яам LockBit хакерын бүлгийг үүсгэн байгуулж, удирдсан хэрэгт буруутгасан Оросын иргэн  Дмитрий Хорошевыг баривчлахад хэрэгтэй  мэдээлэл өгсөн хүнд АНУ 10 сая долларын шагнал олгохоо мэдэгдэв.
2024-05-10

В.Зеленскийн амь насанд халдах оролдлогын талаар Украины аюулгүй байдлын алба мэдэгдэв

Украины Аюулгүй байдлын алба Ерөнхийлөгч Владимир Зеленский болон бусад аюулгүй байдлын өндөр албан тушаалтнуудын амь насанд халдах оролдлогыг бэлтгэж байсан “Оросын тагнуулуудыг” илрүүлсэн гэж мэдэгдлээ.
2024-05-09