Амьд цэцгийн импортын дүн арван жилд 30 дахин өсжээ
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүү рэгт тодруулж хэлбэл Зүүн салааны хуучин эцэст мандлын болон гоёлын цэцгийн аж ахуйг хөгжүүлэхээр агрономич Ц.Сүнжидмаа, түүний гэр бүл, хамт олон хичээж байна. Монголын цаг агаарын хэм, хөрсний онцлогт тохирсон, аль болох богино хугацааны болцтой, том дэлбээтэй, гоёмсог, “урт настай” цэцгийн тариалалт, туршилтын ажлыг эхлүүлээд цөөнгүй жил болжээ. Өрхийн аж ахуйгаас гараагаа эхлүүлж салатны навч, бууцай, юуцай зэрэг нарийн ногоо нийлүүлж байсан Ц.Сүнжидмаа агрономич цэцгийн аж ахуй хөгжүүлэхээр зорин өдгөө 40 орчим сортын лили буюу сараана туршин тарьж байгаа юм.
2026-06-29
Шарк имижээс салж чадахгүй яваа Б.Пунсалмаа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-06-22
Дэлхийд өрсөлдөх чадвараар Монгол Улс 70 орноос 67-д эрэмбэлэгджээ
Швейцарт төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д энэ жил 70 орныг хамруулжээ. Харьцуулах боломжтой 70 улсаас Монгол 67-д жагсан Нигери, Намиби, Венесуэлийг ардаа орхисныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өчигдөр мэдээллээ.
2026-06-19
Сарны гадаргууд тариа тарьж, сансрын уудмаас мөнгө босгох эрмэлзэл
Малчин монголчууд, тариачин хятадууд хэмээн тодорхойлох нь доромжилсон болохгүй. Нэг нь мал маллаж, нүүдэл чин, нөгөө нь тариа тарьж, суурин соёлыг хөгжүүлсээр өдий хүрсэн. Тиймээс ч тал газарт тариа тарин тонголзох даавуун шаахай, сийрсэн малгайтай хүмүүсээр Хятад орныг төсөөлдөг байсан цаг холгүй.
2026-05-21
Дампуурах нөхцөлийг бүрдүүлэгч данхар төр, өндөр татвар, далайцгүй бодлого
“Дөрвөн жил ресторан паб ажиллуулаад өнгөрсөн сард хаалгаа барилаа. 10 хүн цалинжуулж, түрээс болон татвараа төлж, боломжийн ажиллах гэж хичээж ирсэн. Үйлчлүүлэгч багассантай холбоотойгоор цөөнгүй ресторан, хоолны газар үйл ажиллагаагаа зогсоож байна. Яагаад үйлчлүүлэгчгүй болов гэхээр иргэдэд мөнгө алга.
2026-05-20
Эрчим хүч, дата, экспортыг “базах” Эрээн, Улаанцавын амбиц
Үлэг гүрвэлүүдийн олдвор, сэргээгдэх эр чим хүчний нөөц, тээвэр логистикийн таатай байршлаараа олон улсад цолгорохыг эрмэлзэж, эл чиглэлүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг улам бүр санал болгож буй Эрээн хотод найман жилийн дараа хөл тавьсан нь өнгөрсөн долоо хоног.
2026-05-19
Дансыг нь хаах биш, дарамтыг нь бууруулж болох уу
Гар хөдөлбөл ам тосдоно”, “Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэрт хоолгүй” гэх мэтээр ажиллаж, хөдөлмөрлөхийн сайхныг, үр шимийг нь бахадсан зүйр үг олон бий. Гэтэл ажиллаад, хөдөлмөрлөөд, хичээгээд байхад л амаа тосдож чаддаггүй, амьжиргаа нь дээшилдэггүй нөхцөл манай улсад үүсээ юү дээ. Тодруулбал, татварын болон нийгмийн даатгалын байгууллагад өртэй маш олон компани бий болсон.
2026-04-24
МАРТИНО ПЕЛЛИ: Монголын эдийн засаг өсөлтөө хадгалах ч гадаад эрсдэл өндөр байна
Азийн хөгжлийн банкны (АХБ) Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын улс хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пеллитэй ярилцлаа. АХБ-наас манай улсын болон Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл, цаашдын төлөвийг тодорхойлсон тайлан гаргадаг. Энэ удаа тэрбээр шинэ гаргасан тайлангийн дүнгээсээ танилцуулж, зарим зөвлөмжийг өглөө.
2026-04-10
Тариалалт үнийн өсөлт “хазаартай”, үрийн дутагдал “чөдөртэй” эхлэх нь
Жил бүрийн дөрөвдүгээр сар бол хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж эхлүүлдэг чухал үе. Өвөлжин ажин түжин байсан тал, хөндийд техник, тоног төхөөрөмжийн дуу хадаж, тариалангийн талбайд хөрсний ус, шим байдлыгажигласан мэргэжилтнүүд, тариаланчид тонголзож эхэлнэ. Ажиглаж, хэмжиж, арга хэмжээ авч, тоног төхөөрөмжүүдээ засаж сэлбэсээр тавдугаар сартай уралдан тариалалтаа эхлүүлнэ.
2026-04-09
Төсөл хэрэгжүүлдэг эх орончид ба түүнийг гацаагч дайснууд
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаат үүрэг, Засгийн газартайгаа “хамт дууссан”-ыг тохиолдуулан дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь гаргажээ. Идэр есийн хүйтэн, оргил ачааллын үе өнгөрчихөөд байгаа ч үхэр тэрэгний хурдаар хөгжиж буй эрчим хүчний салбарыг үнэн аргагүй л гүйцэж.
2026-04-01
Хуурай болон шоо хэлбэрийн тараг үйлдвэрлэжээ
“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ.
2026-03-31
“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Хөрөнгийн зах зээлийг урт болон дунд хугацаанд тогтвортой, үе шаттайгаар хөгжүүлэх, зах зээлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Олон улсын санхүүгийн корпорацтай (ОУСК) хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр байгууллаа. Үүний хүрээнд “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох таван жилийн иж бүрэн стратеги боловсруулах аж.
2026-03-31
Татуулж байж хөгждөг бизнес, татаасаар “угжуулдаг” салбаруудаа яах вэ
Бизнес эрхлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Ажлын байр бий болгох, бүтээмжээ нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр, төрлөө олшруулахад ер нь бүтээн байгуулалт эхлүүлэхэд юу хэрэгтэй вэ, мэдээж хөрөнгө оруулалт. Гэхдээ үргэлж мөнгө хөрөнгө гаргуулж, хөнгөлөлттэй зээл, татаасаар “угжуулах” явдал манай улсад хавтгайрлаа. Татаасгүй л бол “тасрахад” бэлэн эдийн засаг, үйлдвэр, дэд бүтэц нэмэгдсээр байна. Энэ талаар хөндье.
2026-03-30
“Эрдэнэс Тавантолгой” компани стандартын баталгаажуулалтын шинэ гэрчилгээ авлаа
“Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны дэлхийн жишигт нийцсэн стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авснаа мэдээллээ. Тус компани нь 2019 оноос хойш ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 байгаль орчны менежментийн, ISO 45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлжээ.
2026-03-02
Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтээ арилжааны банкуудад гаргахыг сануулав
“Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг зургаа хүртэлх сараар хойшлуулсан.
2026-03-01