Дотоодын үйлдвэрүүд болон Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд төвийн болон баруун аймгуудад ямар ханшаар ноолуур худалдан авч байгааг Монголын ноос, ноолуурын холбооноос өчигдөр танилцууллаа. Одоогоор “Ханбогд кашмир”, “Кашмир холдинг”, “Сувд кашмир”, “ГовьЭрдэнэ кашмир” зэрэг дотоодын компани, “Баялаг өлзий”, “Өгөөж шим”, “Сор кашмир” тэргүүтэй өмнөд хөршид түүхий эд нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд нэг кг ноолуурыг бүсчлэлээс нь хамааран 110-143 мянган төгрөгрөөр тогтмол худалдан авч байна. Манай улс 2025 оны хоёрдугаар сараас эхлэн зөвхөн самнасан ноолуур экспортлох болсонтой холбоотойгоор энэ төрлийн түүхий эдийн нийлүүлэлт, худалдан авалт эрс багасаж, үнэ нь буураад буй. Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Баян¬хонгор, Хөвсгөл, Говь-Алтайд ноолуур харьцангуй борлуулалттай, үнэ нь тогтвортой байгаа гэнэ. Дотоодын үйлдвэрүүд нэг кг ноолуурыг 130-143 мянган төгрөгөөр буюу одоогийн зах зээлийн ханшаас арай дээ-гүүр үнэлж авч буй бол гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ханш доошлуулах хандлагатай байна. Ташрамд дурдахад, өдгөө манай улсад ноолуур самнах 54 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйгаас 17 нь Хятад эзэнтэй аж.
Ж.Энх