Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

К.Роналдугийн хүү шигшээ багт дуудагдав

Нэрт хөлбөмбөгч К.Роналдугийн хүү Криштиану душ Сантуш Жуниор Португалын 17 хүртэлх насныхны шигшээ багт анх удаа дуудагджээ. 2027 оны Европын АШТ-ий эрхийн төлөө тоглох 23 тамирчин бүхий багт дасгалжуулагч Ф.Рамуш түүнийг урьсан аж.
13 цаг 45 мин

Монголын тамирчид ДАШТ-д легионероор оролцох нь

Хойд хөршийн Саха Улсад модон барилдааны насанд хүрэгчдийн багийн цомын ДАШТ ирэх сарын 4-нд эхэлнэ. Якутск хотод гурав хоног үргэлжлэх эл тэмцээнд оролцох гадаадын багийн бүрэлдэхүүнд Монголын тамирчид уригджээ. Тэднээс Баянзүрх дүүргийн “Хүчит залуус” холбооны тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер П.Чинзориг Австрали, Б.Эрдэнэтуяа АНУ, Ц.Өнөрбат, Ц.Пүрэвсүрэн, Д.Баасансүрэн нар Ази тивийн багт нэгдсэн байна.
14 цаг 15 мин

С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнзул нар улсын аварга болов

Монголын шатрын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ шатанд шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн системээр 11 өрөг тоглов. Эрэгтэйчүүдийн ангилалд “Гэгээн арвай” клубийн тоглогч, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ тус бүр тав хожиж, тэнцсэн ч нэг ялагдсанаар 7.5 оноо авч, улсын 35 дахь аваргаар тодорлоо.
14 цаг 45 мин

Танилц, хамгийн залуу дэлхийн аварга

2026 оны “Формула-1” уралдааны ДАШТ-ий ялагч улирал дуусахаас өмнө тодрох нь ойлгомжтой байлаа. Улмаар “Мерседес” багийн итали нисгэгч К.Антонелли “Мексикийн гран- при”-д гуравдугаар байр эзэлснээр дөрвөн гарааны өмнө дэлхийн аваргын болзлоо хангасан юм. Болонья хотын уугуул хүү энэ жил дөнгөж 20 нас, хоёр сартай бөгөөд авто уралдааны оргил гэгдэх тус тэмцээнд түрүүлсэн хамгийн “нялх” тамирчин болж түүх бүтээлээ.
15 цаг 45 мин

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хууль боловсруулах үүрэг өглөө

Өрхийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх саналыг Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү “E-zasag. mn” системд гаргасныг 20 хоногийн хугацаанд 101 097 хүн дэмжжээ. Тэрбээр энэхүү өргөдлийг Ерөнхий сайд Н.Учралд өчигдөр хүлээлгэн өгч, олон нийтийн хүсэлтийг уламжиллаа.
16 цаг 15 мин

Хүний амь хөнөөсөн аавыгаа хүүхдүүд нь хаацайлахыг оролджээ

Хан-Уул дүүргийн нутагт оршин суудаг нэгэн айлд 3-4 хүн нийлж архи ууж байгаад нэг нь нас баржээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 29-ний 19.00 цагийн үед ирсэн бөгөөд “Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэж тухай айлынхан дуудлага өгсөн аж. Хэргийн газрын үзлэгээр нас барсан иргэн гаднын нөлөөтэй буюу хүнд зодуулсны улмаас амиа алдсан байж.
16 цаг 45 мин

I ангийнханд ирэх улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно

Бага ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд I ангийн сурагчдад ирэх улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орохоор болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Эдгээр хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэх бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадвар эзэмшүүлэх аж.
17 цаг 45 мин

“Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” аяныг эхлүүлэв

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хооллолтын эрүүл, зөв дадлыг төлөвшүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэдлэг олгох зорилготой “Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлъе” сургалт, өдөрлөг, нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
18 цаг 15 мин

Монгол, Оросын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцлээ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд хоёр орны ШУА-ийн эрдэмтэн, судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.
18 цаг 45 мин

Энэтхэгийн эргийг долоо хоногийн дотор хоёр циклон дайрч, 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Энэтхэгийн зүүн өмнөд эргийг нэг долоо хоногийн дотор хоёр удаа хүчтэй циклон дайрлаа. Хамгийн сүүлд Мурасу нэртэй циклон өчигдөр үүрээр Андра-Прадеш мужийн эрэгт очиж, салхины хурд цагт 120 километрт хүрснээс гадна их хэмжээний аадар бороо оржээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид 30 мянга орчим иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
19 цаг 15 мин

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 0.000000028 “Чингис” гентэй

Тухайн үеийн “Үндэсний шуудан” сонины тоймч, сэтгүүлч, зохиолч Б.Ерэнтэй “Тоншуул” сэтгүүлээс ажлаа эхлэн “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан” зэрэг Монголын өдөр тутмын нэр хүндтэй сонин хэвлэлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж хошин шог болон асуудал дэвшүүлсэн олон арван нийтлэлээрээ унишгч түмэнд танигдсан. “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 0.000000028 “Чингис” гентэй, “Үхсэн индиан хамгийн сайн индиан буюу хаалтын гэрээ” нийтлэлээрээ Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдэд олгодог БАЛДОРЖ шагналын 2015 оны шилдэг аравт шалгарсан байна.
19 цаг 45 мин

Хэрэглээний зээлийн төлбөрийг дөрөв хүртэлх жилээр сунгаж болох нь

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар өр, орлогын харьцааны хяз гаарлалт бүхий  хэрэглээний зээлд нэмэлт зээл ол гохгүйгээр, бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд төлөх хугацааг нь 48 хүртэлх сараар сунгаж зохицуулахаар шийдвэрлэснийг мэдээллээ. Улсын хэмжээнд нийт зээл олголт Төвбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, ялангуяа хэрэглээний зээлийн эрсдэл өссөн гэнэ. Тухайлбал, ийм бүтээгдэхүүн дэх чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 нэгжээр нэмэгдсэн аж.
20 цаг 15 мин

Өөдрөг төсөөлөл, өндөр хүлээлтээр уул уурхайд “дулдуйдсан” төсөв

Хэт эерэг төсөөлөлд (өндөр хүлээлт, бодит бус өсөлт) үндэслэн төсвийг төлөвлөх нь санхүүгийн тогтворгүй байдал, өрийн дарамт үүсгэх, орлого тасрах, хөрөнгө оруу лал тын төсөл, хөтөлбөрүүд гацах үндсэн шалтгаан болдог.
20 цаг 45 мин

“Улаанбаатар хотод 2050 он хүртэл усны асуудал үүсэхээргүй болсон”

Ус сувгийн удирдах газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хэрэгжүүлж буй хоёр дахь компакт төслийн хүрээнд байгуулсан, дэвшилтэт технологи бүхий Баруун эх үүсвэрийг Улаанбаатар хотын төвлөрсөн усан хангамжийн төв сүлжээнд холболоо. Ингэснээр ус дамжуулах ф700-1000 мм голчтой есөн км шугамаар өдөрт дунджаар 14 мянган шоо метр ус нийлүүлж эхэлсэн байна.
21 цаг 15 мин

Ерөнхийлөгч “Оюутолгой”-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох нь зүйтэй гэлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Оюутолгой”-н ногдол ашгийг иргэн бүрд хүртээх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд болон Сангийн сайдад илэрхийллээ. Тэрбээр “Дэлхий дахинд нүүрлэсэн үнийн өсөлт, шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь манай улсын эдийн засаг, иргэдийн ахуй амьжиргаанд шууд нөлөөлж, томоохон сорилт учруулж байна.
22 цаг 15 мин

Хэн хамгийн их өсөв

Хүн төрөлхтөн сүүлийн 100 жилд харьцангуй өсгөлүүн болж буйг “Our world in data” судалгааны тайланд тулгуурлан ВВС мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн зууны хугацаанд дэлхийн хэмжээнд хүмүүсийн дундаж өндөр 10 см-ээр нэмэгдсэн нь дархлаажуулалт зэргээр шинжлэх ухааны хөгжлийн дэвшил, хоол, хүнсний шим тэжээл сайжирсан, амьжиргааны түвшин өссөнтэй холбоотойг дурджээ. Уг эх сурвалжийн мэдээллээр 1996 онд төрсөн эрчүүд дунджаар 171, эмэгтэйчүүд 159 см байжээ. Харин 100 жилийн байдлаар авч үзэхэд тухайлбал, 1896-1996 онд төрсөн хүмүүсийн өндрийн хэмжээ нэлээд зөрүүтэй байна.
Уржигдар 20 цаг 00 мин

Буйлны үрэвсэл зүрхэнд халтай

Шүд цоорох, буйл үрэвсэхийг хүмүүс амны хөндийн асуудал төдийхнөөр ойлгодог. Гэвч аманд үржсэн нян цусны урсгалд нэвтэрч, зүрхний эд, хавхлагыг гэмтээх аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, буйлны архаг үрэвсэл нь зүрх, судасны өвчлөлтэй холбоотой бөгөөд амны хөндийн нян цусанд нэвтэрснээр зүрхний дотор бүрхүүл, хавхлагыг халдварлуулж, халдварт эндокардит өвчин үүсгэж болзошгүй аж.
Уржигдар 18 цаг 00 мин

Шинээр хөгжиж буй аялал жуулчлалын шилдэг чиглэлээр Монголыг нэрлэжээ

Британийн “Wanderlust” сэтгүүлийн уншигчдын нэрэмжит шагналын “Шинээр хөгжиж буй аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл” номинацын шилдэг 10-ын нэгээр Монгол Улс шалгарчээ. Дэлхий дахинаа алдартай тус сэтгүүл аялагчдын зорин очихыг хүсэж буй газар, шинэ маршрут, тэргүүлэх чиглэл, брэндийг мянга мянган уншигчийнхаа саналаар тодруулаад 25 жил болсон бөгөөд өдгөө энэ нь олон улсын аялал жуулчлалын хамгийн нэр хүндтэй шалгаруулалтад тооцогддог юм.
Уржигдар 17 цаг 30 мин

Америкчуудыг алмайруулсан овжин залилагч

Тагнуулын төв газар (ТТГ)-ын ажилтан, маргах юм үгүй өндөр нэр хүндтэй Дэвид Раш Америкийн түүхэн дэх хамгийн ноцтой гэж хэлж болох хэргийг ганцаараа хэрхэн үйлдээ вэ. Тэдний гэрт нэгжлэг хийсэн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд доод хонгилоос нь 300 алтан гулдмай, бэлэн мөнгөтэй чемоданууд, үнэт ховор цагны цуглуулга, хэд хэдэн тансаг байрны гэрчилгээ, баримт бичиг олсон байна. 49 настай Раш залилж мэхэлсэн үйлдлээ Виржинийн холбооны шүүхэд 2026 оны аравдугаар сарын 6-нд хүлээжээ.
Уржигдар 17 цаг 00 мин

Прокурорын туслах ажилтанд хахууль өгч хэрэг нээлгэхийг санаархсан иргэн хэн байв

Нийслэлийн нэг дүүргийн Прокурорын газрын туслах ажилтанд хахууль өгч, гэмгүй хүнд хэрэг нээлгэхээр болсон үйлдлийг хууль сахиулах байгууллагад шалгаж буй тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлэв.
Уржигдар 16 цаг 30 мин