Улаанбаатар хотын хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг тавдугаар сарын 24нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ЗДТГын Цэргийн штабын дарга Г.Ялалт дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Энэ удаагийн цэрэг татлагаар хилийн болон дотоодын цэргийн ангиудад алба хаагч татна. Цэрэг татлага нь олон салбар, яам, агент лаг, нэгжийн хамтарсан цогц арга хэмжээ байдаг. Засгийн газраас сүүлд баталсан тог тоолын дагуу I, II, III дамжааны оюут нуу дыг “Оюутан цэ рэг” хөтөлбөрт хамруулж, төгсөх ангийн суралцагчдыг чөлөөлж буй. Иймд цэргийн насны залуус татлагын байрт очихдоо иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжлийн гэрчилгээ, диплом зэрэг бичиг баримтыг авч очих шаардлагатай. Хугацаат цэргийн албанд татагдагч нь эрүүл мэндийн үзлэгт орж, найман төрлийн шинжилгээ хийлгэнэ” гэлээ.
О.Бат