Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооровын мэндэлсний 90 жи лийн ойг тохиолдуулан “С.Дашдооров судлал, шинж лэлийн улсын II уралдаан”ыг зарлалаа. Эл уралдаан нь уран зохиолд сонирхолтой бүх хүнд нээлттэй бөгөөд оролцогчид баг болон оролцох боломжтой гэнэ. Иймд уралдаанд оролцогчид бүтээлээ dashdoorov@gmail.com цахим хаягаар энэ сарын 10ны дотор ирүүлэх шаардлагатай юм байна. Энэхүү уралдаан нь С.Дашдооров судлалыг хөгжүүлэх, зохиолчийн монгол үндэсний хэв шинжит онцгой сэтгэмж, уран бүтээл, сэтгэлгээгээр илрэх оюуны соёлын үнэт өвийг таниулах, нүүдэлчдийн ахуй амьдрал, өв уламжлалыг шинээр нээн судлах, түүний утга зохиолын хөгжилд оруулсан давтагдашгүй үнэт зүйлсийг шинэ түвшинд тодорхойлох зорилготой аж.
Э.Сондор