“Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-ынхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ерөнхий боловсролын сурагчдын 9-12 дугаар ангийнхны дунд “Нээлттэй тайз” төсөл хэрэгжүүлж эхэлснээөчигдөр мэдээллээ. Сурагчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр болсон аж.
Сурагчид мэргэжлийн тайзан дээр өөрийгөө бүрэн илэрхийлж, үе тэнгийнхнээсээүлгэр дуурайл авч, хамтдаа дуулж, чөлөөтэй ярилцах боломж олгох энэтөсөлд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид анхлан нэгдэв. Цаашид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өртөөчилсөн хэлбэрээр хамрагдаж, Соёлын төв өргөөний тайз, дэлгэцийг хүссэнээрээашиглах юм байна. Ингэснээр сурагчид тайзны соёлд суралцаж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэн, улмаар соёл урлагийн мэдрэмжээдээшлүүлж, мэргэжлийн хүмүүстэй харилцах үүд хаалга нь нээгдэнэгэдгийг зохион байгуулагчид онцолсон.
Сонирхуулахад, нийслэлийн хүн амд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний нэр, төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой, 13 469 ам метрталбай бүхий Соёлын төв өргөөний барилгыг ОХУ-ын дэмжлэгтэйгээр 1988 онд байгуулж, 1999 онд төрөөс нийслэлийн өмчид шилжүүлжээ.
М.Гэгээ