Хөл бөмбөгийн супер одууд гайхалтай авьяас, бөөн гоол, амжилт, алдар нэрээрээ олны анхааралд ихээхэн өртдөг. Гэхдээ тэд талбай дээр заримдаа бохир тоглох нь ч бий. “Transfermarkt” сайт хамгийн олон удаа шууд улаан хуудас авсан супер оддын жагсаалтыг гаргасан байна. Энэ таагүй жагсаалтыг 797 тоглолтод оролцохдоо 12 удаа улаан хуудас авсан франц тоглогч З.Зидан тэргүүлжээ. Удаах байрт хатуу чанга тоглолтоороо алдартай хамгаалагч С.Рамос бичигдсэн аж.
Ташрамд сонирхуулахад, Колумб хагас хамгаалагч Жерардо Бедойа замналынхаа туршид 46 улаан хуудас авсан нь хөл бөмбөгийн спортын түүхэнд дээд амжилтад тооцогддог юм.