Туркийн Анталя хотноо зохион байгуулсан “Antalya circuit dog show” буюу олон улсын нохойн үзэсгэлэн тэмцээнээс нохой хөтлөгч Б.Нандингэгээ, Б.Номингэгээ нарын ноход тэргүүн болон гуравдугаар байр эзлэв. Тодруулбал, Б.Нандингэгээ эл тэмцээнд Монголд үржүүлсэн Басенжи үүлдрийн нохойтойгоо оролцож, тэргүүн байрт шалгарчээ. Харин Б.Номингэгээ 4.5 сартай монгол банхрын гөлөгтэй оролцож, бие бялдрын хөгжлөөрөө гуравдугаар байрт шалгарав. Олон улсын нохой судлалын холбооны ивээл дор зохион байгуулдаг тус тэмцээн нь нохойн үүлдэр, нас, бие бялдрын хөгжил зэрэгт үндэслэн шилдгүүдийг тодруулдгаараа онцлогтой аж.
У.Цэцэг