Энэ сарын 24-нд болох “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцохоор 10 мянган хүн бүртгүүлээд байна. Тэднээс хамгийн олон буюу 5000 гаруй нь таван км-т гүйх нь. Оролцогчдоос 3000 гаруй нь 10, 21, 42 км-ийн зайд гүйхээр төлөвлөжээ. Мөн марафоны тав, 21, 42 км-ийн оролцогчид шинэ маршрутаар гүйхээр болсон байна. Тодруулбал, таван км-т гүйх хүмүүс Сүхбаатарын талбай дахь гараанаас гарч зүүн гар тийш тойрч МУБИС, СЭЗИС-ийн урдуур гүйж, Бөхийн өргөөний уулзвараар хойш эргэнэ. Ингээд Токиогийн гудамжаар гүйж “Имарт Чингис”-ээр зүүн гар тийш эргэж Бээжингийн гудамжийг туулснаар “Зоос гоёл”-ын уулзвараар урагш явж Энхтайваны өргөн чөлөөний авто замаар гүйж барианд орно. Харин 21, 42 км-ийн зайд гүйгчид Зүүн дөрвөн замын уулзвараар урагш тойрсноор “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур гүйж, Их Монгол Улсын гудамжаар хойш эргэж Сүхбаатарын талбай дахь барианд орно.
“Улаанбаатар марафон”-оор эмнэлгийн тусламж үзүүлэх суурин зургаа, явуулын дөрвөн баг ажиллана. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зүрх, судасны архаг өвчтэй, гүйлтээс тав хоногийн өмнө халуурч, чээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн болон жингийн илүүдэлтэй, эсвэл дутагдалтай, 18 нас хүрээгүй, өндөр настай хүмүүсийг холын зайн гүйлтэд оролцохгүй байхыг зөвлөлөө. Мөн оролцохынхооөмнө Өрхийн эрүүл мэндийн төвийнэмчээс зөвлөгөө авахыг сануулсан юм.
Түүнчлэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд өөрчлөлт оруулах юм байна. Төв замаар дайран өнгөрдөг 53 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх шугамыг 483 түр хугацаанд өөрчлөх нь. Жишээлбэл, урдаас хойш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар явна. Харин хойноос урагш чиглэлийнавтобуснууд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойргоор дамжиж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх нь. Мөн энэ өдөр цахилгаан хөдөлгүүртэй дугуй, мотоциклыг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.
А.Үүл