Азийн 45 орны Үндэсний олимпын хороод, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын холбоод, Азийн спорт холбоодын болон Азийн наадмын Зохион байгуулах хорооны төлөөлөл Кувейт улсад цуглаж, тивийн соёлын сурталчилгаа, спорт олимпизмын хөдөлгөөний үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов.
Энэ удаагийн ерөнхий ассамблей нь “Нэг Ази” сэдвийн хүрээнд болж тивд зохион байгуулж буй спортын олон төрөлт томоохон наадмуудын мэдээллийг өгсөн юм. Хурлын үеэр Азийн олимпын зөвлөлийн Ерөнхий захирал Хусейн Аль Мусаллам Японд ирэх жил болох “Айчи Нагояа-2026” Азийн наадам нь таван хотод 42 спортын төрлөөр явагдах тул зохион байгуулалтын олон хүндрэл, бэрхшээл тулгарч буйг өгүүлжээ. Тэрбээр тивийн эв нэгдлээ бататган харуулж, Азийн олимпын хөдөлгөөнд томоохон дэмжлэг үзүүлэгч орон Япон, тус наадмыг Зохион байгуулах хороог дэмжиж ажиллах үүрэгтэйг онцлон дурдав. ОУОХ, Эв санааны нэгдэл болон Үндэсний олимпын хороодын холбооноос мөн мэдээлэл хийж, улмаар тивийн наадмаас Олимпын наадмын эрх олгох асуудлыг ч хөндсөн байна. Гэвч Азийн наадам нь олимп зохионбайгуулахаасхоёр жилийн өмнө болох тул олимпын эрх олгох нь хүндрэлтэй байгаа аж. Тус зөвлөлөөс уг асуудлыг судалж буй боловч ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэнэ. Учир нь Азийн наадмын циклийн дагуу “Доха-2030”, “Рияд-2034” Азийн наадмыг Зохион байгуулах хороотой хэдийн гэрээ байгуулан, бэлтгэл ажил өрнөжээ. Тиймээс цаашид Азийн наадмын хугацааг өөрчлөх асуудлыг нарийвчлан судалж, эцэслэн шийдвэрлэх аж.