Үндэсний номын баярт гадаад, дотоодын зохиолч, уншигч нар оролцож, өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө. Энэ жилийн “Номын баяр”-т ОХУ, БНХАУ, БНСУ-ын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцсон байна. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн сан хөмрөгийг арвижуулах, хүү¬ хэд, залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх зорилготой. Үүнийхээ хүрээнд “Номын грант” шагналын эздийг шалгаруулжээ. Тод¬руулбал, сэтгүүлч Р.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” бүтээл шилдэг номоор то дорлоо. Мөн түүний охин Ц.Дөлгөөний англи хэлээр бичсэн “Authentic Mongolia” бүтээлийг олон улсад Монголыг сурталчилж байгааг нь үнэлж “Мэргэн ном”-оор шалгарууллаа.
Түүнчлэн шилдэг хэвлэлийн газраар “Нэпко” компани тодров. Харин шилдэг номын сангаар “Мөнххада” төслийг шалгаруулсан байна. Дархан-Уул аймаг дахь “Цайхун” сургуулийн 7А ангийн сурагчид шилдэг уншигч ангиар шалгарлаа. Мөн “Огцрох амархан” жагсаалд хэвлэн нийтлэгчид, номын зохиолч нар ч нэгдэж, асрынхаа үүдэнд энэ талаарх мэдээллээ байршуулсан байлаа. Тухайлбал, “AUM паблишинг”, “Тагтаа паблишинг”, “Философи” номын дэлгүүр, “Хасуй креа тив” хөгжлийн төв, зохиолч Ц.Оюунгэрэл нар жагсаалд нэгджээ. Ташрамд дурдахад, манай улсад жилд дунджаар 4000 орчим бүтээл шинээр болон дахин хэвлэгддэг.
Сүүлийн таван жилийн байдлаар 18 000 гаруй ном, бүтээл олны хүртээл болжээ. Эдгээрийн 22 хувийг уран зохиолын, 10 орчим хувийг боловсролын, 13 хувийг намтар, түүхийн, үлдсэн хэсгийг бусад салбар, шинжлэх ухааны чиглэлээр туурвисан ном, бүтээл эзэлж байгаа юм.
А.Тэмүүлэн