Цагдаагийн ерөнхий газраас бүтээлгэсэн “102 Police” аппликэйшн нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх зорилготой гэнэ. Ингэснээр иргэд дуудлага, мэдээллийг мессеж болон дүрст хэлбэрээр өгөх боломжийг бүрдүүлжээ. Мөн дуудлага, мэдээллийн дагуу ирж буй цагдаагийн автомашины байршлыг харах боломжтой аж. Тээврийн хэрэгслийн ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээллийг харах, иргэний гаргасан дуудлага, гомдол, мэдээллийг аль нэгжийн хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа болон хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн юм байна. “102 Police” аппликэйшныг App store, Play storeоос утсандаа татаж суулгах боломжтой.
Г.Ням