Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Өнгөрсөн даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд зааснаар Итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д оруулж, нууц санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжээгүй учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцорохоор болсон. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.
Засгийн газрын хуралдаанаар:
- Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төсөл
- Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- “ТЭЦ-3” дулааны цахилгаан станцад гарсан ослын шалтгаан, үр дагаврын талаар зэрэг 28 асуудал хэлэлцэнэ.