Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

ӨНӨӨДРИЙН ДУРАНД: Нийслэл хот цагаан нөмрөгөөр гоёлоо

Том ширхэгтэй цас малгайлан орж, нийслэл хот цагаан нөмрөгөөр гоёж, агаар цэвэршиж чийгшиж байгаа нь хамарт мэдрэгдэнэ. Хажуугаар өнгөрч буй хүмүүс цасны тухай хоорондоо ярилцаж, бие биеийнхээ зургийг дарж өгч цастай холбоотой нэг дурсамж бүтээж буй мэт. Цаснаас аз жаргал мэдэрч, инээмсэглэл дүүрэн алхах хүмүүсийг харах мэдрэмж нь өөрөө гайхалтай. Энэхүү гайхалтай мөчийг "Өнөөдрийн дуран" буландаа онцлон хүргэж байна. 
1 цаг 40 мин

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд  Г.Тэмүүлэн танилцууллаа. 
Өчигдөр 14 цаг 43 мин

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 
Өчигдөр 14 цаг 40 мин

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
Өчигдөр 14 цаг 35 мин

Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлснийг албан ёсоор мэдэгдэж, ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэлээ.
Өчигдөр 12 цаг 39 мин

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.
Өчигдөр 12 цаг 01 мин

Германчууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг агаарын хил дээрээс угтан авч, хүндэтгэл үзүүллээ

Ерөнхийлөгчийн хөлөглөсөн нисэх онгоцыг ХБНГУ-ын агаарын хилээр нэвтэрснээс эхлэн Германы нисэх хүчний онгоц хамгаалан дагалдаж, онгоцыг газардсаны дараа хүндэтгэлийн нислэг хийв.  
Уржигдар 15 цаг 06 мин

Орхон аймгийн Жаргалант сумд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урд зүгт 10км, зайд өнөөдөр (2026.10.20) 11:23:21 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Уржигдар 12 цаг 36 мин

Худалдаа хөгжлийн банкны нэр, логог ашигласан хуурамч мэдээлэл цахим орчинд түгээж байна

Худалдаа хөгжлийн банкны системийн шинэчлэлтэй холбоотойгоор энэ оны 10 дугаар сарын 17–19-ний өдрүүдэд зарим үйлчилгээ түр хугацаанд саатсан.
Уржигдар 10 цаг 40 мин

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрсэн байна

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд есдүгээр сарын 3-ны өдрөөс “Томуугийн эсрэг хамтдаа” аян зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 93 хувьтай байна. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 293 мянган иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Т
2026-10-19

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцөлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 70.4 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.
2026-10-19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.
2026-10-19

Баавгайтай холбоотой нийт 21 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Өчигдөр буюу энэ сарын 15-ны өдөр аймаг, нийслэлээс ирүүлсэн урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд баавгайтай холбоотой нийт 21 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2026-10-16

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймэрийг өнөөдөр бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраасан гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 
2026-10-16

Хонин тоодог шувууны судалгааг хийжээ

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтран, Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтарсан Хонин тоодгийн намрын судалгааг 2026 оны 10 дугаар сарын 01-09-ний өдрүүдэд хийжээ.
2026-10-13

ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА

2026 оны 10 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
2026-10-13

Тоосгоны үйлдвэрийн автозамыг өнөө шөнөөс эхлэн хоёр хоног хаана

Иймд өнөө шөнө буюу 10-р сарын 14-ний 00:00 цагаас эхлэн 10-р сарын 16-ны 05:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хаахаар болсныг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Тиймээс иргэд, жолооч та бүхэн бидний ажлыг ойлгон, өөр замаар зорчихыг хүсье гэлээ.
2026-10-13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ
2026-10-13

Б.Мөнхтамир: 11, 12 дугаар сард ОХУ-аас орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өгч, шуурхай штабаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
2026-10-12

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авчээ

2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ.
2026-10-12