Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүрт - гэлийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг өнгөрсөн баасан гарагт хянан хэлэлцлээ. Хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9.9.3-т “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зар - чим мөн”, 5.3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, 16.3-т “... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байх тул холбогдох заалтыг 2025 оны зургаадугаар сарын 6-наас эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг мэдээлсэн юм.
Өөрөөр хэлбэл, хүн өөрийн өмч хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарахыг хо - риглосон нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор УИХ-д хүргүүлэх аж. УИХ-аар хэлэлцээд дүгнэлтийг хүлээж авбал Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэ - лийн тухай хуулийн тухайн заалт хүчингүй болох гэнэ.
Энэ тухайд хуульч О.Батхүү “Х.Нямбаатар дарга гэр хорооллыг барилгажуулах, түгжрэл бууруулах хууль, эрх зүйн орчныг бий болгоно гээд олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүй, яаралтай журмаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг буу - руулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг батлуулсан. Үүнтэй холбоотойгоор 20 орчим хуульд өөрчлөлт оруулсны дотор хүн өмчөө үнэ бууруулж зарж болохгүй гэх “коммунист” заалтыг багтаасан юм. Хууль батлагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт өдөр бүр хэрүүл гарах болов. Жишээ нь, 10 сая төгрөгөөр авсан хашаагаа найман саяд зарах гэтэл “Нэр шилжүүлэхгүй” гэх нь тэр. Хүмүүс арга буюу хуурамч гэрээ хийж, гэмт хэрэг үйлдэх боллоо” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Улсын хэмжээнд өдөрт дунджаар 80-90 иргэн зөвхөн эд хөрөнгийн үнэтэй хол - боотой, хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс шалтгаалан бүртгэлээ хийлгэх боломжгүй бу - цаж буйг УБЕГ-ынхан хэлж байна.
Ч.Болор