Химийн хорт болон аюултай бодис хилээр оруулж ирэн зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж байсан аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд ньшилжүүлжээ. Тухайлбал, БНХАУ-ын иргэн Вү Жихонг, манай улсын иргэн С.Соёл-Эрдэнэ нарын эцсийн өмчлөгчөөр ньбүртгэлтэй “Флюорит ланд фактори” гэх компани химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан этилийн спирт, цууны, фторт устөрөгчийн хүчил, калийн гидроксид зэрэг бодис Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дахьжонш баяжуулах үйлдвэртээ хадгалж байжээ. Зохих зөвшөөрөлгүйгээр эдгээр хорт болон аюултай бодисыг хадгалж байсан үйлдэлд ньНПГ-аас Эрүүгийн хуулийн 24.3-1, 24.3-3 дахьхэсгийн химийн хорт, аюултай бодисыг хуульбус эргэлтэд оруулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахьСум дундын шүүхэд шилжүүлсэн аж. “Флюорит ланд фактори” компанийн хувьд өнгөрсөн хавар аялал жуулчлалын виз авч Монгол Улсад орж ирсэн БНХАУ-ын цөөнгүй иргэнийг ажиллуулж байсан юм.
Дээрх компаниас гадна “Гансолир кашмер” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан, БНХАУ-ын иргэн Динг Шунчингэд холбогдох хэрэгт НПГ-аас дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус компанийнхан Химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан натрийн сульфид гэх бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн буруутгагдсан аж. Тус шүүх өнгөрсөн мягмар гарагт уг хэргийг хэлэлцээд 24.3-3 дахьхэсэгт заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 20 000-120 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэх заалтыг үндэслэн хариуцлага тооцсон байна.
Г.Цолмон