Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дахь Морин спорт, сургалтын төвөөс адуу хулгайд алдсан тухай дуудлага энэ сарын 7-ны 19.00 цагийн үед цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс иржээ. Тодруулбал, “Чингисийн хүрээ” амралт, жуулчны бааз руу явах замд байдаг Морин спорт сургалтын төвөөс 18 морьалга болсон гэсэн мэдээллийн дагуу тус дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд шалгаж эхэлсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монголын үндэсний морьт харвааны холбооны дэргэдэх “Намнаа” клубийг үүсгэн байгуулагч, харваач Н.Алтанхуягийн эзэмшлийн хээр, зээрд, хүрэн, бор зүсмийн агт алдагдсан гэнэ. Өдгөө морьдыг эрэн хайж буй бөгөөд хулгайлсан хүмүүс Өлзийт хорооллын зүг тууж яваад, байршил тогтоогчийг ньтаслан авч хээр хаясныг олсон гэнэ.