Монголын хөл бөмбөгийн холбооны “Грассрүүтс” аварга шалгаруулах тэмцээнд 136 баг оролцож байна. 10 хүртэлх насныхан өнөөдөр, 12 хүртэлх насны охид 16-нд, 11 хүртэлх насныхан 20-нд эхний тоглолтоо өрнүүлнэ. Тус тэмцээний салхийг хагалах 10 насныхны ангилалд 54 баг оролцох юм. Нийт 12 хэсгээс, хэсэг тус бүрийн нэг болон хоёртбичигдэж буй багууд шалгарна. Шалгарсан 24 багийн хооронд хоёр дахь шатны сугалааг зохион байгуулж, найман хэсэгт тус бүр гурван багийг оролцуулж, хэсэг бүрээс хоёр багийг шалгаруулах аж. Хөл бөмбөгийн холбооны ногоонталбайд энэ спортод дуртай хүүхдүүд дебют тоглолтод нэгэн зэрэг оролцож буй. Хөвгүүдийн 11, 12 хүртэлх насныхнаас найман хэсгийн хамгийн шилдэг үзүүлэлттэй хоёр баг цааш шалгарч, хасагдах шатанд өрсөлдөх нь. Охидын 12 хүртэлх насны ангилалд зургаан баг тойргоор өрсөлдөж, тоглолтын дараа хүснэгтийн байрлалаар эрэмбэлэгдэх юм.