Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахуйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийнхөн өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургаадугаар сарын 20-нд нэгэн докторантын эрдмийн зэрэг горилсон диссертацыг хаалттай хуралдан сонслоо. Тус сургуулийн докторант Нацагдоржийн Ууганбаяр “Гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар илрүүлэхэд матрицын арга ашиглах боломж” сэдэвт хууль сахиулахуйн докторын зэрэг горилсон диссертацаа амжилттай хамгаалсан байна. Н.Ууганбаярын “Гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар илрүүлэхэд матрицын арга ашиглах боломж” сэдэвт хууль сахиулахуйн докторын зэрэг хамгаалсан диссертац нь математикийн матрицын бодолтын аргачлалаар гэмт хэргийг илрүүлж буй нь урьд өмнө нь судлагдаж байгаагүй шинэлэг ажил болжээ. Уг бүтээл нь практикт ажиллаж байгаа мөрдөгч, судлаач, сонсогч нарын гарын авлага болохоос гадна гэмт хэргийг илүүлэх практик дадлагад ач холбогдолтой юм. Энэ нь криминологи болон гүйцэтгэх ажлын шинжлэх ухааны мэдлэгийн салбарт шинэ боломжийг нээсэн туршилт, судалгааны үр дүн учраас хууль зүйн шинжлэх ухаанд шинэлэг арга зүйг нэвтрүүлж буйгаараа онол, практикт чухал ач холбогдолтой юм” хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэсэн байна.
Г.Цолмон