Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Үндэсний хороодод өөрчилт хийж, 58 байсныг хоёр дахин бууруулна. Яамдын нийт бүтцийн нэгжүүдийг 31 хувиар цомхотгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, дарга нарын тоог багасгана. Нийт 16 яамдад 138 газар байсныг 109, хэлтсийн тоо 132 байсныг 77 болгож цөөлөхөөр баталсан. Харин яамдын газар хэлтсийн дарга 270 байсныг 186 болгож бууруулахаар болсон. Иймд нэг яамд дээд тал нь 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Өмнө нь хамгийн олон газар, хэлтсийн даргатай байсан ЭЗХЯ-наас 28 даргатай байсан бол 14 болгож 2 дахин бууруулсан" гэв.