Дэлхийн банкны Пакистан улс дахь суурин төлөөлөгчөөр монгол хүнажиллахаар болжээ. Тодруулбал, олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрт 20 гаруй жил ажилласан туршлагатай Амгаабазарын Болормааг 2020 оноос хойш энэ албыг хашсан Нажи Бенхассиний оронд томилон, өчигдрөөс ажилдаа оржээ. “Дэлхийн банк болон Пакистаны урт хугацааны түншлэл сая сая хүний амьдралд үр өгөөжөө өгсөн. Энэ харилцаагаа улам гүнзгийрүүлж хамтран ажиллана” хэмээн А.Болормаа шинэ ажлынхаа талаар ярьсан байна. Түүнийг ажиллах хугацаанд Пакистан улс Дэлхийн банкны 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг арилгах, боловсрол олгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих шинэчлэлүүдийг хийх аж.
А.Болормаа нь 2004 онд Дэлхийн банканд ажилдорж, Зүүн Ази, Номхон далай, Африк, Зүүн Европ болон Төв Азийн бүс нутгуудыг хариуцан ажилласнаас гадна Киргиз, Индонез зэрэг орны банкуудад удирдах алба хашиж байсан юм. Харин Дэлхийн банканд орохоос өмнө Монгол болон Зүүн Өмнөд Азид хэрэгжүүлж буй олон улсын хөгжлийн төслүүдэд ажиллаж байжээ.
Г.Сансар