Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулахтай холбоотой иргэдийн санаачилгыг Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч ажлын хэсгийн саналаар хойшлуулжээ. Үүнээс үүдэн “улс төрчид татвар, шимтгэл бууруулах асуудалд хайнга, хойрго хандаж байна” гэсэн шүүмжлэл гарав. Энэ төрлийн татварыг бууруулах цахим өргөдлийг эдийн засагч Р.Шинэгэрэл гаргаж, 100 мянган иргэнээс гарын үсэг цуглуулсны дагуу тухайн асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэн, судалж, шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсгийнхэн Төсвийн байнгын хороонд өчигдөр санал, дүгнэлтээ танилцуулах ёстой байсан ч ийн хойшлуулжээ.
Н.Буян