Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тодорхой үүрэг чиглэл бүхий долоон албан даалгавар гаргажээ. Тодруулбал,
- -Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын арга барилдаа эрс өөрчлөлт гаргах хугацаатай үүрэг өглөө.
- -Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж, хууль зөрчсөн, хүнд суртал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, иргэдэд нээлттэй мэдээлнэ.
- -Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд саад дарамт учруулсан албан тушаалтанд хариуцлага тооцох Шуурхай багийг Засгийн газрын түвшинд байгуулна.
- - “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй төр”-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн үнэлгээ буюу аттестатчилалыг зохион байгуулна.
- - Хороо, комисс, зөвлөл, сан, төслийн нэгжүүдийг татан буулгах замаар 69.9 тэрбум, төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2 их наяд 44 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
- -Хиймэл оюун, их өгөгдлийг ашиглаж инноваци, шинэ технологийг нэвтрүүлнэ. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор "Digital first" бодлогыг хэрэгжүүлнэ.
- -Салбар бүрийн зөвшөөрөл олгох, бүртгэх, сунгах, шат дамжлагын тоог 50 хувиар бууруулж, хүсэлтэд 14-21 хоногийн дотор хариу өгөх, уг хугацаа өнгөрвөл зөвшөөрөл олгосонд тооцно гэжээ.