Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12505 боллоо. Тодруулбал,
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 285 хүн
- Хөнгөн – 39
- Дунд – 224
- Хүнд – 19
- Нэн хүнд-3 нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 11986, гэрээр эмчлүүлж буй 285, нас барсан найм, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4843-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2689, 5-9 насны 1589 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.