УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоо нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоог Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг Tc-HYNIC-PSMA SPECT/CT буюу түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай илрүүлэх эмнэл зүйн шинэ технологийг амжилттай нутагшуулсан байна.
2026-08-31
ЭХЭМҮТ-ийнхөн жирэмсний үеийн скрининг шинжилгээ хийх олон улсын гэрчилгээ гардан авчээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийнхөн НИПТ буюу инвазив бус (жирэмсэн эхийн биед зүү, мэс ажиллавар хийж, ургаас дээж авахгүй) скрининг шинжилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, эл шинжилгээ нь жирэмсэн эмэгтэйн цуснаас ургийн ДНХ-ийн хэсгийг шинжилж, зарим хромосомын өөрчлөлтийн эрсдэлийг тодорхойлдог байна.
2026-08-19
Гар, хөл, амны өвчний 8382 тохиолдол бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар халдварт өвчний нийт 29 777 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10 мянган хүн тутамд 23.1-ээр буурсан үзүүлэлт юм. Бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35 хувь буюу 10 435 нь амьсгалын замынх. Хэдийгээр халдварт өвчин буурсан үзүүлэлтэй гарсан ч гар, хөл, амны өвчин эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв.
2026-08-18
COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар COP-17-ын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж буй багийнхантай газар дээр нь ажиллаж, бэлтгэл, зохион байгуулалтыг шалган, шаардлагатай үүрэг, чиглэл өглөө.
2026-08-18
Умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдөр Япон Улс болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивагавара Масару, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл оролцлоо.
2026-08-13
Эхийн эндэгдэл орон нутагт хоёр дахин их бүртгэгдэв
Энэ оны эхний хагас жилийн байдлаар эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.1 нэгжээр буурсан байна. Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өчигдрийн ээлжит хурлаар дээрх үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
2026-08-04
Нийслэлийн харьяа амаржих газруудыг Эх, хүүхдийн төв болгон өргөтгөх нь
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XII хуралдаанаар цөөнгүй асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал, Улаанбаатар хотод төрийн өмчийн 158 сургууль үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Тэдгээрийн 116 нь хоол, хүнсээ бие даан бэлтгэдэг бол 42 нь тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтайгаас үүдэн хувийнхныг царайчилж байгааг албаныхан хэлсэн. Иймд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хүнсний чанартай бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, тулгамдаж буй эл асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.
2026-07-27
УНТЭ хиймэл оюунд суурилсан дурангийн системийг Монголд анх удаа нэвтрүүлэх нь
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилтынхоо хүрээнд Монголд анх удаа хиймэл оюунд суурилсан дурангийн шинэ систем нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Үүний хүрээнд УНТЭ-ийн удирдлагын баг болон БНСУ-ын CAIMI компанийн төлөөлөгчид энэ сарын 26-нд уулзаж, төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан аж.
2026-07-12
ХДХВ-ийн халдвартай хүн уушгины донор болов
Америкийн эмч нар ХДХВ-ийн халдвартай өвчтөний уушгийг дархлалын олдмол хомсдолтой хүнд шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон байна. Ийм хагалгааг өнгөрсөн сарын дундуур хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал тогтворжсоны дараа Нью-Йоркийн их сургуулийн анагаахын сургуулийн (NYUSM) хэвлэлийн албанаас ийнхүү олон нийтэд танилцуулжээ.
2026-07-11