“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж хүнд гэмтээжээ. Тодорхой нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Тэмүүлэн болон Ц.Санжаачойпэл нараас гурван төрлийн мансууруулах бодис илэрсэн сурагтай.
Уг үйл явдал нь энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед болж, энэ нь хяналтын камерт бичигдэж үлдсэн аж.
Дээрх хэргийн талаар маш олон мэдээлэл тархаад байна. Тухайлбал, нэг хүнийг зодож байгаа биш, 40, 50 хүн оролцсон зодоон болсон мэтээр цахим орчинд худал мэдээлэл тавьжээ.
Тэгвэл хохирогч хүүгийн эгч өөрийн цахим хуудаснаа тухайн үйл явдлын талаар бичлэгийг оруулж, ийнхүү нийтэлжээ.
“Монгол Улсад амьд явах баталгаа байна уу?
Миний дүү 2025 оны 7сарын 18-ны шөнө 3:30 минутын орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тусаа газар нь цохиж унагааж араас нь Эрэлын Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан болно. Монгол Улсын Эрүүгийн хуульд
3.7 дугаар зүйлд
“Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”
6.4 дүгээр зүйлд
“ Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус хуульд заасан байдаг.
Гэтэл зарим нэг үзэг нэгтэн бүлэглэн нэг хүнрүү дайрсан хэргийг 40-50 хүний зодоон болгон хувиргах жишээтэй. Тийм зүйл гэж байхгүй шүү. Мөн миний дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдана. Харин хамт явсан найзууд нь салгаад бужигнаж байсанг нь 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Жаахан бодитой баймаар байна шүү!!! Гол асуудал яагаад зүгээр зогсож байхад нь гар хүрч байгаа вэ! Энэ өөрөө зөв үү?
Монгол Улсын иргэн зүгээр гудманд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь энэ зөв үү тэ? Одооноос эхлээд бидний буруу болгох тактик нөгөө талаас ажилаад эхэлж. Уучлаарай хүний биед түрүүлж гар хүрчээд дээрээс нь 4лээ тал талаас нь нийлж хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүдлүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочоод хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Монгол Улсын Хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр! Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү!
Мөн би хохирсон дүүдээ Монгол улсын төрийн цагдаагаас хамгаалалт авмаар байна” гэжээ.
Бичлэг үзэх бол: Энд дар
Дээрх сэжигтнүүдийг прокурорын зөвшөөрлөөр өчигдөр саатуулсан аж. Тодруулбал, Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн 21 цаг 40 минутаас, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийн мөн шөнийн 22 цаг 00 минутаас сэжигтнээр тус тус баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний өдүүлсэн анхны хэрэг биш бололтой. Э.Тэмүүлэн 10 гаруй , Ц.Санжаачойпэл 20 гаруй удаа зөрчлийн хэргээр шалгагдаж байсан гэнэ.