"Эрэл"-ийн Эрдэнэбатын Тэмүүлэн, Гарьд Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг 2025 оны 7 сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татаж 48 цаг саатуусан боловч өчигдөр хилийн хориг тавин сулласан билээ.
Тэгвэл өнөөдөр прокуророос дахин эсэргүүцэл бичиж хорих санал гаргасан. Тодруулбал, Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн гэх мэт хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан шүүгч Б.Билгүүний захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал 16.00 цагт боллоо. Уг шүүх хурлаас гурван ялагдагчийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргалаа.