Бразилын хөлбөмбөгийн домогт тоглогч Роналдино, довтлогч Ривалдо, Испанийн алдарт хөлбөмбөгчин бөгөөд “Барселона”-гийн хамгаалагч, багийн ахлагч асан Карлес Пуйол нар манай улсад ирж, нөхөрсөг тоглолт хийх нь. Ирэх аравдугаар сард хөлбөмбөгийн нэр бүхий тоглогчид гурав хоногийн хугацаатай манайдзочлох бөгөөд тус бүрэлдэхүүн хүрээгээ тэлж магадгүй аж. Тухайлбал, Бразилын довтлогч Адриано, Эдмилсон, Нидерландын Марк ван Боммел, Португалын тамирчин Рикардо Куарежма нарыннэряригдажбайна. Тоглогчид Барселона клубийн “Barca Legends” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ирж буй. Тус хөтөлбөр өмнө нь Гана, Катар, Япон зэрэг улсад хэрэгжиж байжээ. Уг нөхөрсөг тоглолтыг “Sub¬eedei” хэмээх компани зохион байгуулж буй аж. Энэ талаар спортын сэтгүүлч Б.Батзаяа “Гадаадын нэр хүндтэй тоглогчдыг эх орондоо авчрахад бидэнд найман тэрбум төгрөг хэрэгтэй. Одоогийн байдлаар санхүүжилт босгох, ивээн тэтгэгч хайх шатандаа явна. Үүнийгээ шийдчихвэл тасалбараа удахгүй борлуулж эхэлнэ” хэмээжээ.
Уг нөхөрсөг тоглолтыг хөлбөмбөгийн фанатууд үзэж, сонирхох боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй тодорхой болох юм. Мөн сонирхогчдод зориулсан, Аваргуудын лигийн тэмцээнтэй холбоотой шагнал болон тэмцээний албан ёсны бараа бүтээгдэхүүнүүд энэ үеэр худалдаалагдах гэнэ.
Д.Тамир