Азийн хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Мьянмар улсад аравдугаар сарын 9-16 хүртэл үргэлжилнэ. Өмнөд хөршид ирэх жил зохион байгуулах тус тэмцээний С хэсгийн тоглолтын сонгон шалгаруулалтын сугалаа явагдаж, Монгол Улсын баг хэсэгтээ Мьянмар, Индонез, Макаогийн багтай өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл Тайландад эрэгтэйчүүдийн багийн тэмцээний урьдчилсан шатны F хэсгийн тоглолтыг арваннэгдүгээр сарын 22-30-нд зохион байгуулна. Саудын Арабад эхлэх ирэх оны “Азийн цом” АШТ-ий сонгон шалгаруулалтын сугалаа мөн явагдаж, манайхан 17 хэсэгтээ Тайланд, Кувейт, Туркменистан, Мальдив улсын баттай таарч, эрхийн төлөө тоглох нь. Ташрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбоо 2026 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр дэлхийн стандартад нийцсэн хөл бөмбөгийн 10 мини талбай, спортын нэг эйрдом байгуулах ажлыг эхлүүлээд буй. УИХ-д Баян-Өлгий аймгаас сонгогдсон, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын санал, хүсэлтийн дагуу дээрх 10 талбайн нэгийг тус аймагт байгуулахаар шийдвэрлэжээ.
