Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

 Г.Ган-Эрдэнэ бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

Япон Улсад Азийн пара наадмын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохоор Монголын пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид Айчи мужийн Нагоя хотод хөл тавьсан. Гавьяат дасгалжуулагч Д.Махаширигийн удирдлагад бэлтгэл базаасан Г.Ган-Эрдэнэ өчигдөр эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 10.30 метр түлхэн хувийн амжилтаа шинэчилж, мөнгөн медалийн болзол хангалаа.
1 цаг 26 мин

Ж.ДЭЛГЭР: “Чи үеийнхнээсээ бяртай, бөхөөр хичээллэ” гэж өвөө минь зөвлөсөн

“Хангай” клубийн тамирчин Ж.Дэлгэр 2022 оноос жүдо, самбо бөхөөр хичээллэж, дотооддоо төдийгүй олон улс, ДАШТ-ээс цөөнгүй медаль гардсан. Богино хугацаанд ур чадвараа ахиулсан тэрбээр өнгөрсөн жил Улаанбаатархотод2024 ондзохион байгуулсан кураш бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол энэ сард Грекийн Салоники хотод зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын самбо бөхийн ДАШТ-д түрүүлсэн юм. 2026 он түүний хувьд амжилт дагуулсанон болж байна.
Уржигдар 16 цаг 00 мин

У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Япон Улсад эхэлсэн “Айчи Нагоя 2026” Азийн пара наадмын тэмцээнд манай улсын баг спортын 10 төрөлд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Эмэгтэйчүүдээс жүдо бөхийн 52 кг-ын жинд ОУХМ Т.Сувд-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Индонезийн тамирчин Новиа Ларассатиг 10:0- ээр хожив.
Уржигдар 15 цаг 30 мин

Г.Гэгээн дэлхийн аварга болж, Ч.Санчиргарьд мөнгөн медаль хүртлээ

Азербайжан улсын Баку хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д манай улсын баг Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхий дасгалжуулагч Б.Ганболдын удирдлагад өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 30 гаруй орны тамирчидтай өрсөлдөв. Эмэгтэйчүүдээс 18 хүртэлх насныхны залуучуудын ангилалд “Женко” клубийн тамирчин Г.Гэгээн +75 кг-ын жинд Украины тамирчин Викториа Дидухыг ялж, алтан медалийн төлөө Польшийн Александра Степновскаг буулган авч дэлхийн аварга боллоо
2026-10-19

“Дархан могулс”, “Хобби эйс” багийнхан улсын аварга боллоо

Монголын волейболын холбооноос зохион байгуулсан залуучуудын 23 хүртэлх насныхны УАШТ сонирхолтой, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөв. Эл тэмцээнд волейболын ирээдүй болсон залуу тамирчид ур чадвар, багийн ажиллагаагаа бүрэн дайчлан тоглосон юм. Эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод “Дархан могулс”-ынхон “Энержи бор мазаалай” багийг 3:1-ээр хожиж, аваргаллаа.
2026-10-16

Монголын баг Ази, Номхон далайн бүсийн аваргаар шалгарлаа

Улаанбаатар хотод анх удаа зохион байгуул­сан дартсын Ази, Номхон да­лайн бүсийн 21 дэх удаагийн аварга шалга­руулах цомын тэмцээнд манай улсын баг дас­гал­жуулагч С.Энхболдын удирд­ла­гад орол­цож, долоон орны 120 гаруй та­мир­чинтай өрсөлдөв. Тус тэмцээний эрэг­тэй­чүүд ба­гийн төрөлд алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Японы хүчирхэг шиг­шээг 9:8-аар буулган авч түрүүллээ.
2026-10-15

Алдаагаа амжилт болгосон нь

МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Jump” хөтөлбөрийн IV түвшний оюутан, “Jump Mongolia” академи, “Шинэсэгэ” ХХК-ийн тамирчин Б.Наранхишиг хэмээх шавилхан охин олон улсын тэмцээний талбарт амжилт гаргасаар байна. Монголын жиү жицүгийн шигшээ багийн босгоор алхсан цагаасаа гал гарсан барилдаануудаараа бөхийн хорхойтнуудын анхаарлыг татах болжээ.
2026-10-13

Р.Пүрэвдагва дэлхийн аварга болов

Иорданы Амман хотод зохион байгуулсан чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын багаас 35-40 насныхны А ангилалд 130 кг-ын жинд улсын арслан Р.Пүрэвдагва учраа таарсан өрсөлдөгчдөө онооны илт давуу байдлаар ялав. Эхний тойрогт Туркийн тамирчин Жем Есилийг 10:0, II тойрогт Английн бөх Александр Лакыг 11:0, III тойрогт ОХУ-ын Ахмед Саламовыг 12:1-ээр буулган авч, алтан медалийн төлөө шалгарсан.
2026-10-12

Ш.Энхийн-Од "Осеола мэжик" багт тоглох нь

Манай улсын сагсан бөмбөгийн спортод аравдугаар сарын 5 тодоор бичигдэх түүхэн өдөр байв. Эл өдөр Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) “Орландо мэжик” багтай “Exhibit 10” гэрээг үзэглэснээр NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин боллоо. “Exhibit 10” (10 өдрийн гэрээ ч гэж нэрлэх нь бий) нь NBA-ийн багууд тоглогчтой байгуулдаг олон гэрээний нэг л төрөл.
2026-10-08

Азийн наадмын дэвжээнд од шиг гялалзсан охин

Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү дожо” дэвжээний тамирчин, өсвөр үеийнхний дэлхийн аварга Т.Ариунзаяа олон улсын тэмцээнд хүч сорьдог жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь.
2026-10-06

Монголын баг 15 медаль хүртэж, 27 дугаар байрт жагсав

Япон Улсад зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд оролцсон манай тамирчид сүүлийн дөрвөн өдрийн тэмцээний бөхийн төрлүүдэд медалийн буухиаг үргэлжүүллээ. Жүдогийн төрөлд эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, 63 кг-ын жинд Л.Энхрийлэн БНСУ-ын тамирчин Ким Жисүг, 70 кг-д У.Анужин Энэтхэгийн Инунганби Тахеламбамыг, +78 кг-д А.Адъяасүрэн Узбекистаны Юмида Нигматоваг, эрэгтэйчүүдээс +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн Киргизийн Эмирхан Жолдошказиевийг ялж, хүрэл медалийн эзэд болсон юм.
2026-10-05

Т.Ариунзаяа мөнгө, и-спортын шигшээ баг хүрэл медаль хүртлээ

Японд үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь наадмын Mobile Legend Bang Bang төрөлд оролцсон манай улсын и-спортын баг D хэсгийн эхний тоглолтод Камбожийн шигшээг буулган авч, хагас шигшээд Индонезын тамирчидтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөн, 0:2-оор хожигдон тэмцээнээ өндөрлүүлснээр III байрт шалгарлаа. Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ багийнхан “Ханжоу-2022” Азийн 19 дэх наадамд дэд байрт шалгарч байв.
2026-10-02

У.САРАНМӨНХ: Турник зөвхөн эрчүүдийн спорт биш

Монголын эмэгтэйчүүдээс турникээр сонирхож хичээллэсэн анхны тамирчин бол У.Саранмөнх. Тэрбээр энэ спортын гайхамшиг, давуу талыг хүүхэд, залууст төдийгүй охид, бүсгүйчүүдэд ойлгуулан, тууштай хичээллэвэл амжилт гаргаж болдгийг тив, дэлхийн тэмцээнд оролцохдоо харуулсан. Тухайлбал, Дэлхийн гудамжны дасгал, калистеникийн холбооноос Латви улсын Рига хотод өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан
2026-10-02

К.Ёолк Азийн наадмын аваргаар тодорч, Х.Билгүүнсайхан, Г.Наранцэцэг нар хүрэл медалийн буухиаг үргэлжлүүллээ 

Япон Улсад эхэлсэн “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд манай баг спортын 31 төрөлд өрсөлдөж буй. Боксын төрөлд үндэсний шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан Тайландын Бохунтод Канпиг 5:0-ээр буулган авсныг бид өмнө нь мэдээсэн.
2026-10-01

Х.Билгүүнсайхан Монголын багт хоёр дахь медалийг авчирлаа

Япон Улсад үргэлжилж буй “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд Монголын баг спортын 31 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тус наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг халуун цэгээс нь “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага спорт сонирхогчдод хүргэж буй. Түүний дуран авайд тамирчдын тэмцээний талбар дахь торгон агшин хэрхэн буусныг сонирхуулъя.
2026-09-29

“Боржигин аялгуу” уртын дууны уралдааны аваргууд тодорлоо

Дуу хуур, өв соёлын өлгий нутаг болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын харъяат, уртын дуучин Ч.Шинэбаяр, Р.Хандсүрэн, Т.Шануу нарын нэрэмжит “Боржигин аялгуу” уртын дууны уралдаанд говийн гурван аймгийн уран бүтээлчид дөрвөн насны ангилалд оролцов. 10-13 насны хөвгүүдээс З.Мөнхболд, охидоос Б.Саруулзаяа (Дундговь) түрүүллээ.
2026-09-25

Б.АРИУНЗУЛ: Дэлхийн дэвжээнд шилдгүүдтэй тулахдаа хэнээс нь ч эмээж сандраагүй 

Чөлөөт бөхийн өсвөр үеийн тамирчдаас Б.Ариунзул хэмээх шавилхан охины нэр сүүлийн үед тодоос тод сонсогдох болж, олон улс, тивийн тэмцээнээс медальтай ирэх болсон. “Төгс” дэвжээний дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр багшийн шавь болж, энэ спортоор хичээллэн тамирчны гараагаа эхлүүлсэн тэрбээр Азербайжаны Баку хотод өнгөрсөн долоодугаар сард зохион байгуулсан 17 хүртэлх насныхны ДАШТ-д хүч сорьж, охидын 65 кг-ын жинд түрүүлсэн юм.
2026-09-25

Д.Энхтүвшин медалийн төлөө өрсөлдөнө

Японд эхэлсэн “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадамд Монгол Улсаас 303 тамирчин спортын 31 төрөлд ур чадвараа сорьж байна. Тэднээс дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад спорын гимнастикийн зургаан төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Өсөхбаяр олимпын аваргуудтай өрсөлдөж, нийлбэр 73.731 оноотой эхний таван байраас дөрөвт бичигдлээ.
2026-09-24

Буудлагын спортод унаж, бас босож үзсэн бүсгүй 

Буудлагын шигшээ багийн эмэгтэй тамирч­даас О.Янжинлхамыг спорт сонир­хог­чид андахгүй. Түүнийг “Мэргэн буу­дагч” болсон үеэс нь дэмжиж, оролцсон тэмцээн бүрийг нь алгасалгүй үздэг хүн цөөнгүй бий. До­тоодын дээд амжилтыг нэг бус удаа шинэч­лэн тогтоож, насанд хүрэгчдийн УАШТ-д 20 гаруй удаа аваргалсан тэрбээр 2009 онд Ка­тарын Доха хотод болсон залуучуудын 11 дэх удаагийн Азийн АШТ-ээс 10 метрийн хийн урт бууны дасгалд мөнгө, хүрэл медальтай эх орон­доо ирж байв.
2026-09-22

Д.Адьяахүү “Дэлхийн цом”-д түрүүлжээ

Ангол улсын нийслэл Луанда хотод эхэлсэн холимог тулааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын тулаанчид оролцож байна. Эрэгтэйчүүдээс 61.2 кг-ын жинд “Эрдэнэт MMA” клубийн тамирчин, спортын мастер, Азийн хүрэл медальт Д.Адьяахүү хагас шигшээд Энэтхэгийн тулаанчийг буулган авч, финалд эзэн орны Сандро Де Бритог шүүгчдийн саналаар ялж, аваргын бүсний эзэн боллоо.
2026-09-22