Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ.
Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- -2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
- 2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.
Мөн түүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар 2021 онд генерал цол хүртээсэн.