Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, үзмэрч зурхай зурж, үзнэ” гэх зар олон нийтийн сүлжээнд нийтэлж, хүмүүсийг залилж байсан 37 настай Э.Солонго гэх эмэгтэйг цагдаагийн алба хаагчид уржигдар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж саатуулжээ. Тэрбээр 2020 оноос хойш дээрх байдлаар иргэдийг залилж, 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй аж. Цагдаагийнхан түүнийг өмнө нь саатуулж, шалгаж эхэлсэн ч оргож, залилан мэхлэх гэмт хэргээ үргэлжлүүлсээр байсан гэнэ. Түүнийг өдгөө хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулаад буй бөгөөд эрэн сурвалжлагдах хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны данснууд, компьютер, гар утас, байрласан байр, орон сууцуудад нэгжлэг хийж, бусадүйлдлүүдий гнарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй аж. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр 50 гаруй удаагийн үйлдлээр иргэдийг залилсан бөгөөд“Зурхайч үзмэрч ажиллаж байна” гэх зарынх нь дагуу “Ханийн тэнгэр дуудуулна” гэж хандсан хүнээс тодорхой хэмжээний мөнгийг нь аваад залилсан үйлдэлч тогтоогджээ.
Тиймээс иргэд цахим орчинд нийтлэгдсэн зар мэдээлэл үнэн, бодитой, эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхий гцагдаагийн байгууллагаас анхааруулсан юм.