Зарим мэдээллийн сайтаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хугацаанаас нь өмнө сулласан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл ШШГЕГ-аас Т.Аюурсайханыг суллаагүй, худал мэдээлэл гэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй бөгөөд хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа аж.