Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан байна.
ХЗДХЯ-аас Монгол Улсад хү чин төгөлдөр үйлчилж буй 885 хуульд судалгаа хийж, хэдэн хуулиар хэчнээн эрх олгосныг тодруулжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315-аар дамжуулан 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлснийг үүгээр тогтоосон аж. Бүртгэлтэй актын тоо 2010 онд 681 байсан бол энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний байдлаар 2724 болж, дөрөв дахин нэмэгдсэн байна. Тиймээс уг тогтоолоор ач холбогдлоо алдсан, бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн актуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Мөн хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хумисан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүү лэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох юм байна. Хагас жилийн хугацаанд хуулиас давсан нийт 1000 журмыг хүчингүй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгожээ.
С.Уул